Нийгэм мэдээ

“Парис-2024” олимп болон паралимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид өчигдөр “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт тогтсон уламжлалын дагуу хүндэтгэл үзүүллээ.

“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таэквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ.

БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн Та бүхний бахдам амжилтаар бахархаж байна. Бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” олимп, паралимпын наадамд төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” гэв. “Парис-2024” олимпын наадамд Монгол Улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин, паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдсөн юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button