Нийгэм мэдээСПОРТ
Инфографик: Манай улс 2000 оноос хойш паралимпоос 8 медаль хүртжээ
Тэртээ 1960 онд Италийн Ром хотод анх зохиогдсон уг наадамд Монгол Улсын пара спортын тамирчид Сиднейн зуны олимпоос гараагаа тавьж, улмаар хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай.
Паралимпыг ихэвчлэн олимпын наадмаас хоёр долоо хоногийн дараа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадам наймдугаар сарын 28-с эхлэн 11 хоногийн турш үргэлжлэн амжилттай дууссан билээ.
Eguur News агентлаг энэ удаад Монгол улсаа төлөөлөн паралимпод оролцсон үе үеийн тамирчдын амжилтыг инфографикаар танилцуулж байна.
-Паралимп ба Монгол тамирчдын амжилт-
Манай тамирчид анх 2000 онд зуны Паралимпын наадамд оролцсон, түүнээс хойш зуны паралимпын наадам болгонд оролцож буй. Тамирчдын амжилтаас дурдвал,
- Д.Баатаржав Бээжин-2008 Байт харваа-Алт
- Б.Ууганхүү Рио де Жанейро-2016 Жүдо-Хүрэл
- Э.Содномпилжээ Рио де Жанейро-2016 Пуэрлифтинг-Хүрэл
- Э.Содномпилжээ Токио-2020 Пауэрлифтинг-Алт
- У.Сүрэнжав Парис-2024 Таеквондо-Алт
- Г.Болор-Эрдэнэ Парис-2024 Таеквондо-Мөнгө
- Ц.Баттулга Парис-2024 Бөөрөнцөг шидэлт-Мөнгө
- Э.Содномпилжээ Парис-2024 Пауэрлифтинг-Мөнгө медаль хүртээд буй. Өөрөөр хэлбэл, монголууд Паралимпаас гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийт 8 медалийн эзэд болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗҮГЭЭР Л ГАЙХАЛТАЙ ҮҮНИЙГ ГАЙХАМШИГ ГЭХГҮЙ БОЛ ЮУГ ГАЙХАМШИГ ГЭХИЙН ТЭГЭХЭД МАНАЙ ЭРҮҮЛ ТАМИРЧИД ЯАЛАА ТЭНГЭР ХАРЧИХААД УУЧЛААРАЙ ДАРААГИЙН ОЛИМПИД ЖИНХЭНЭ АЛААД ӨГНӨӨ ГЭЖААГААШТ ИЧМЭЭР ЭДГЭЭР ПАРАОЛИМПИЙН МЕДАЛЬ НУРААСАН ТАМИРЧДААСАА СУРАЛЦ ИЧИЖ АМЬДАР АМЖИЛТ ЗАЛУУСАА