Хэнтий аймаг 90-ээс дээш настай ахмадууддаа 30.000 төгрөг олгоно
Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар сар шинийг угтан 90-ээс дээш настай 90 ахмадад тус бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Ахмад настны тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулахыг хуульчилсан.

Хэдийгээр энэ жил цар тахлаас шалтгаалан цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч, зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн хурлаар 2020 оны бүтээн байгуулалт, уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, сумдын төсөвт байгууллагуудын халаалт, урсгал зардалтай холбоотой аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын тайлан, Агентлагуудын ажил, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна.
Дулаанаар хангагч ААН-үүдийн Сумдын төсөвт байгууллагуудад халаалт өгч байгаа талбайн хэмжээг Ц.Чогсомжаваар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт газар дээр нь хүрч хэмжилт хийлгэхэд төсвийн хэмнэлт хийх боломж бүрдсэнийг зөвлөлийн хурлаар танилцуулсан бөгөөд энэ долоо хоногт бодит тооцоог гаргаж, цаашид дулаанаар хангагч байгууллагуудтай хэмжилт хийсэн талбайн хүрээнд дулааныг тооцож, төсвөөс санхүүжүүлэх, гэрээ хийх зарчмыг баримтлах аж. Хэнтий аймгийн төв Чингис хотод мөн төсвийн байгууллагын талбайг хэмжих ажил удахгүй эхэлнэ гэж Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
90 deesh nactai hun n hd bg bol uh l tsiuhn bg bh
Яая аймаар их мөнгө байна. Бусад аймгийн засаг дарга нар манай Хэнтийн дарга нараас сур�##�ц. Харвуу 90 хүнд тус бүрт нь 30 000 төгрөг нийт 2,7 сая өгөх нь. Ойролцоогоор L-570-ын үнэний 1 хувь гэсэн үг биз дээ. Үүнээс илүү “нэр хэмээнэ” гэж юу байхав дээ. Хэлбэрдэнэ гэхэд арай юу? аан. Бүхэл бүтэн аймаг байж хүн бүрт 100 000 өгчхөж чадахгүй байна уу? үсрээд л 9 сая биз дээ? Естой том онигойнд ордог нөхдүүдүү? та нар чинь. Бу�####�ас ичихээ яадаг юм. Захын нэг байгууллагх ахмадуудаа 50 мянга өгч байна.
за бараг л онигоо
Nastangiig aimr doromjilood bgaan bishuu. 30 han myngaar yu avah ve dee avahgui bsan ni deer ch ymuu onigootoi ymaa