Нийгмийн
Малчны өвөлжөө шатаж, 73 ямаа, 41 хонь галд өртөв

Дорноговь аймгийн Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 01-ний өдрийн 17:05 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байжээ. Галыг нэг цаг ажиллаж унтраасан бөгөөд гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогдсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.