Нийгмийн

Д.Сүхбаатарын дүртэй дурсгалын зоос худалдаалагдаж байна

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зоос нь Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах төдийгүй түүх соёлоо өвлөн үлдээх зорилго бүхий өргөн утга агуулга, сэдвийн дор дүрслэн бүтээгддэг билээ. Энэхүү хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн алдар гавъяаг мөнхөлсөн цуврал дурсгалын зоосыг 2017 оноос  гаргаад байна. 2021 оны хоёрдугаар сарын 2-нд Ардын төр засгийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн нэрт гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Дамдины Сүхбаатарын дурсгалын зоосыг танилцуулж байна.

 Уг зоос нь 50 грамм жинтэй, 50 мм-ийн хэмжээтэй мөнгөөр бүрсэн зэс зоос бөгөөд 2017 онд анх худалдаанд гаргаж байсан бөгөөд одоо худалдаалж буй ажээ.

Эх сурвалж: Монголбанк 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэлээд өгөөч
хэлээд өгөөч
2021-02-03 08:03

зоосыг хаанаас авдаг юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button