ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Шинжилгээний цаг авсан хүмүүс цагтаа ирэхгүй байна

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлэхдээ" Нийслэлд шинжилгээ хийхдээ ЭМЯ-ны цахим хуудас руу орж, хамгийн ойр цэгийг сонгож, цаг авах эсвэл 77773773 утсаар gerege киоск, апп-ыг ашиглан цаг авах, шаардлагатай тохиолдолд цагаа цуцлах боломжтой. Ингэхдээ ойрын цэг дээр иргэний үнэмлэхтэй очин, асуулга бөглөж, шуурхай шинжилгээ өгөх мөн боломжтой. Цаг авсан хүмүүсийн 30-40 хувь нь цагтаа ирэхгүй тохиолдол гарч байна. Иймээс цагтаа ирэх боложгүй болсон тохиолдолд 77773773 утсаар gerege киоск, апп-ыг ашиглан цагаа цуцалж, бусад хүмүүст шинжилгээ хийх боломжоор нь хангахыг уриалж байна. 

Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг эрүүл мэндийн хяналтад авч байгаа. Олон улсын түвшинд хийсэн судалгаанаас үзвэл, халдвар аваад эдгэрснээс хойш хамгийн дээд тал нь зургаан сарын дотор үс унах, толгой эргэх, өвдөх нойргүйдэх эсвэл нойрмоглох, бие шархирах зэрэг шинж тэмдэг 20-30 хувьд, ялангуяа хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст голдуу илэрч байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button