Нийгмийн

Э.Бат-Үүл: АТГ, прокурорын хууль бус ажиллагааг хэн зохион байгуулаад байгааг шалгуулна

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед миний холбогдсон шүүх хурал хойшлогдсонтой холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмний тархийг угаах зорилготой гүжир гүтгэлийг эрчимтэй тараах боллоо.

Ийгл телевизийн хоёрдугаар сарын 02-ны орой мэдээний цагаар прокурор А.Золзаяагийн хэлсэн шүүх хурал хойшилсныг хардаж байна гэснийг үндэслэн Э.Бат-үүлд холбогдох шүүх хурал 12 удаа хойшилж байгаа нь МАН-ын 100 жилийн ойд хамрагдах гэсэн санаатай үйлдэл гэсэн мэдээлэл тараалаа. Интернет сувгаар маш хурдацтай тараасан.

Шүүх хурлыг хойшлуулах болсон шалтгаан нь прокурор А.Золзаяагийн өөрийн гаргасан гомдол, өмгөөлөгч нар тусгаарлалтад орсон учраас хойшилсон гэж ойлгосон.

Дэлхий даяар болон манай улс цар тахлын хорио цээрийн дэглэмд амьдарч байна. Шүүгдэгч би лав шүүх хурал хойшлуулах зорилгоор коронавирус тараагаагүй.

Миний би нуруу хугарч хэвтрийн дэглэм барих шаардлага үүссэн. Би төлөвлөгөөтэйгээр нуруугаа хугалаагүй. Харин ч шүүх хурлыг сунжруулахгүйн тулд эмчилгээний горим зөрчиж шүүх хуралд оролцож байсан.

Намайг гэмт хэрэгт холбогдуулах зоригоор гэм зэмгүй олон хүнийг холбогдуулж яллагдагчаар татсан. Энэ олон хүнийг шударга шүүхээр шүүлгэх боломжийг хангах нь амаргүй байдаг юм билээ. Гэхдээ би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй ирсэн. Одоо шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад намайг гэм буруутай мэтээр олон түмний тархийг угаах ажиллагааг АТГ, прокурор байнга явуулж ирсэн. Үргэлжлэл нь А.Золзаяа прокурорын халдлага гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх үеэр намайг элдэв гэмт хэрэгт 30 жил гүтгэж ирсэн. Сүүлийн үед улам эрчимжиж байна. Би Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцлээс өөр гэм хийгээгүй. Авлига гэх муухай хэргээс хэзээд хол байж явсан. Би прокурор А.Золзаяаг шүүхэд өгөх болно. АТГ, прокурорын үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн учир тэвчиж чадахгүй. Тэдний хууль бус үйл ажиллагааг хэн зохион байгуулаад байгааг шалгуулахаар УИХ-д хандах болно” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-04 12:57

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр.... савж ун�##�аа элэг элэг

Зочин
Зочин
2021-02-04 14:22

Yu genee awilgalaas hol bsn genuu yooooy bolil doo huuteegee niilej menge hussanjin odoo shuuh gd hoishluulaad bga ym bishuu manan bolon eereee

ЗОЧИН
ЗОЧИН
2021-02-04 16:01

ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙГААСАЙ АВИЛАГА МЭДЭХГҮЙ СУРААГҮЙ ГЭНЭ ХѲГШИН ТѲГ МѲН ХУЦВАА ИНГЭЖ ДОРОМЖЛООД Б.ГАА ЯЛЫГ ҮҮРҮҮЛЭЭД ЯВУУЛАЯ ЦАДЧИХААД ХУЦАЖ ЧАДАХАА БОЛЛОО

40мянгатын унага
40мянгатын унага
2021-02-04 19:03
Reply to  ЗОЧИН

Миний хөгшин одоо болнодоо.янз бүрийн хэл амтай асуудлаа цэгцлээд наад хэдэн з�##�уучуудаа хэрэгт оруулахгүйг бодоорой .Юун намын дарга юун нийслэлийн засаг масаг 60 хүрсэн хүн чинь буйртайхан байгаач угаасаа төрлөхийн ааш араншин нөгөө өмхий арилдаггүй гэдэг шиг л байх юм даа.70 оны Үүл ах найзын зан засрах болов.уу .

Рүт
Рүт
2021-02-06 01:03

Энхийн цагаан тагтаа болох гэж үзэж байнаа. Өмч хөрөнгө бол юу ч биш. Эрүүгийн хэрэгт татагдаагүйдээ баярлаж яв.

Холбоотой мэдээ

Back to top button