НИЙГЭМ
А.Амбасэлмаа: 34 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас өнгөрсөн 24 цагийн хугацаан дахь коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээллээ.
Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр нийт 14,978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс шинээр халдвар илэрлээ. Эдгээр халдвар нь бүгд Улаанбаатар хотоос бүртгэгдсэн байгаа бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ гэж ойлгож болно. Мөн шинжилгээний цэгээр сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна. Ингээд Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,187, улсын хэмжээнд нийт 2,023 боллоо” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.