Нийгмийн
САЙН МЭДЭЭ: Коронавирус туссан 53 хүн эдгэрлээ

Өчигдөр нийт 18871 хүнд шинжилгээ хийхэд 47 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 2120 боллоо. Үүнээс 1610 нь дотоодын халдвар юм.
Харин 24 цагийн дотор 53 хүн эдгэрч гэртээ харьжээ. Ингээд 1546 хүн эдгэрч, халдвартай 561 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал маш хүнд, нэн хүнд байгааг ЭМЯ-наас онцолсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.