НИЙГЭМ
Түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр дуусна

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг Буянт-Ухаа 2, 972 орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэл өнөөдөр /2019.08.04/ шөнө 00.00 цагт хаагдахыг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлжээ.
Цахим бүртгэлийг 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд наймдугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.