Нийгмийн

ТАНИЛЦ: Олон улсын бүжгийн уралдаанаас шагнал хүртсэн МОНГОЛ БҮЖИГЧИД

UNESCO-гийн ивээл дор зохион байгуулсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд манай улсын бүжигчид амжилттай оролцож, шагнал хүртжээ. Тодруулбал,

Ардын бүжгийн төрлийн Жуниор В ангилалд

  •  Дорноговь аймгийн “Magic Dance “ клуб-ын Г. Энгүүн алтан медаль,
  • Дорноговь аймгийн 2-р сургуулийн сурагч М. Энхжин Мөнгөн медаль

Жуниор ангилалд

  • Дорноговь аймгийн “Magic Dance “ клуб-ын Я. Түмэн-Эрдэнэ мөнгөн медаль
  • Дорноговь аймгийн “Magic Dance “ клуб-ын Х. Хонгорзул хүрэл медаль

При-Жуниор-C ангилалд

  • Дорноговь аймгийн “Magic Dance “ клуб-ын А. Биндэръяа Мөнгөн медаль хүртжээ.

Ардын бүжгийн төрлийн Жуниор ангилалд

  • Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх “Саруул дэнж “ хамтлаг алтан медаль болон шилдэг шилдэг үзүүлбэрийн шагнал
  • Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр эзэлжээ.

Ардын бүжгийн төрлийн При-Жуниор-C ангилалд

Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх “Саруул дэнж “ хамтлагийн гишүүд болох О. Мишээл алтан медаль, Э. Эмүжин хүрэл медаль хүртжээ.

Уг уралдаанд Орос, Герман, Канад, АНУ, Австрали, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Малайз, Индонез, Хонконг, Макао, Тайвань, Хятад зэрэг 16 улсын 1000 орчим бүжигчин оролцсон байна. Харин манай улсын Улаанбаатар хот, Дорноговь, Завхан, Дархан-Уул аймгийн бүжигчид улсаа төлөөлөн оролцжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. олон улсад эдгээр хүмүүсийг оролцуулахад тус####сан б####етын хөгжлийн сангийн хамт олонд т####рх#### илрэхийлж байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button