Нийгмийн

Отроор явж буй 45 мянган малчин өрхөд 11 мянган тонн тэжээлийн тусламж үзүүлж байна

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад 11800 тонн тэжээл хүргүүлж байна.

Нийт 45 мянга гаруй малчин өрхөд тусламж хүргэх ажлыг аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тусламж эзэндээ хүрсэн эсэх бүртгэлийг "Тэжээл" аппликэйшнээр хянаж байна.

2021 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар:

  • Говь-Алтай аймагт нийт 630 тонн тэжээл ирснээс 330 тонныг 10 сумын малчин өрхүүдэд олгосон. Одоогоор 300 тонн тэжээлийг аймаг хүлээж аваад сумуудад тараах ажлыг зохион байгуулж байна.
  • Өмнөговь аймгийн 10 сумын 4017 малчин өрх тусламжид хамрагдана. Гурван тэс суманд 149 тонн тэжээл олгохоос 132 тонн тэжээл олгосон. Бусад суманд хүргэх ёстой тэжээлийг 100 хувь хүргэсэн, сумдаас малчдад олгох ажил үргэлжилж байна.
  • Баянхонгор аймагт 790 тонн тэжээл ирснээс жигд хүртээмжтэй олгох зорилгоор сум бүрд 35 тонн, өрх бүрд хоёр тонноор хувиарлан түгээсэн. Нэмж 2000 гаруй тонн тэжээл ирэхээр хүлээгдэж байна.  
  • Дундговь аймагт 1878 тонн тэжээл ирэхээс 936 тонныг нь малчдад тараагаад байна.
  • Өвөрхангай аймагт 16398 өрхөд 4100 орчим тонн тэжээл олгохоос 920 тонныг олгосон мэдээтэй байна.

ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төсөл”-өөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад нэг өрхөд дунджаар 300 мянга орчим төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн тусламж үзүүлэх шийдвэр гарсны дагуу дээрх тусламжийг үзүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  1  Tweet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2021 15:20

Сая төгрөг өгөхгүй гэж хуцаад байгаа зилдаанууд зипдаа м�##�чидад сая байтугайг өгч байна

өвс тэжээл
өвс тэжээл
2 сар 18, 2021 16:20

М�##�чидад учиргүй их тусламж өгч байгаа мэтээр бичиж нийтэд буруу ойлголт өгөхөө боль газар дээрээ нэг айлд 1 боодол өвс 10000 төгрөгөөр 2 шуудай тэжээл 13000 төгрөгөөр өгч байгаа шүү... болиорой

Зочин
Зочин
2 сар 18, 2021 21:35

М�##�чид ердөөл үнэгүй л авч архидаж чадна одоо урамшуул�##�ын улир�##� ирж байгаа улс орон ард жирийн түмэн л их хохирох юмдаа м�##�чид шиг бүгдыг үнэгүй авдаг болчих юмсан

Холбоотой мэдээ

Back to top button