Энтертайнмент

"Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сард болно

Монголын рок поп ертөнцийн анхдагчдын нэг “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд тэгш ойн баярын тоглолтоо ирэх аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” цогцолборт хийхээр товлосон байна.

“Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” /1997/, “Best of Haranga” /1997/, “Бодлын тэнгис” /2000/, “Ертөнцийн өнгө” /2003/ цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Мөн цоо шинэ цомгоо худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” хамтлаг саяхан болсон “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичиж байсан “Шүлэгч” шүлэг “Харанга”-ын энэхүү шинэ бүтээлийн нэг хэсэг болсныг онцлоход таатай байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат эл шүлгэнд аялгуу зориулжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button