Ахуйн хүрээний архидалт гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болж байна

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоосон. Гэвч зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөн байна. Энэ сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа талаар тоймлон хүргэе.
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх 38 гомдол, мэдээлэл хүлээн авч, прокуророос хяналт тавьсан байна. Бусдад зодуулж гэмтсэн 10, эд зүйлээ хулгайд алдсан 8, хамтран амьдрагч болон нөхөр нь зодож гэмтээсэн 3, цахим хэрэгсэл ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан, өөрийгөө зүсэж гэмтээсэн, согтуу үедээ хоёр давхраас унаж гэмтсэн, бусдад залилуулсан, хүчиндүүлсэн, эд зүйлээ дээрэмдүүлсэн, байшин шатсан зэрэг гомдол, мэдээллүүд тус бүр нэг бүртгэгджээ.
Харин зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 37 хувиар буурч 198 бүртгэгдсэн боловч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 10 хувиар өсч, нийт гомдол, мэдээллийн 58 хувийг эзэлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zuvshuurugdsun gazruud ni ongoih hurtel naad arhi pivoo horiochee zuvshuurugdsun yavah erhtei alban baiguullagiin humuus negniidee ochij arhidaj ba biz ene ontsgoi ued ene olon tv.g ajilluulah shaardlaga bdag yumuu