Нийгмийн

ОХУ руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан 9 домэйнийг хаав

Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх Ерөнхий сайдын захирамж гарчээ. Энэ дагуу харилцаа холбоо, цагдаа, тагнуул, санхүүгийн салбарынхнаас бүрдсан Ажлын хэсэг байгуулагдсан. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Цахим мөрийтэй тоглоомын эсрэг хурдтай, шуурхай ажиллаж байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домэйнийг ХХЗХ-ноос хаалаа.

Мөн 100 гаруй Facebook хаяг, группийг хаалгах хүсэлтийг META руу илгээгээд байна. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараалан хаана.

Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна хэмээн өчигдөр мэдэгдсэн билээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:10

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button