Чуулган хаахаас өмнө машиндахаар зэхэж буй ЗГ-ын "лоббитой" хуулиуд, түүний үр дагавар
Чуулган маргааш хаана. Наадам дөхөж, олон нийтийн хяналт суларсан энэ үед хуулиудыг “машиндах” шиг болж байна. Өчигдөр л гэхэд өргөн баригдаад 18 хоносон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Өнөөдөр Ноён уулын 6207.28 га-г дархан газрын бүсээс чөлөөлж байгаад алтыг нь ухах агуулга бүхий Ж.Энхбаярын зүтгүүлж буй “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” хуулийн төсөл,
- Г.Дамдиннямын зүтгүүлж буй АМНАТ-ийг бууруулж, Рио Тинто-д тал засах Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
- 13 хоногийн өмнө өргөн барьсан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
- Мөн 13 хоногийн өмнө өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл,
Дээрх хуулийн төслүүд цөм бүрдээд 90 хонож буй Н.Учралын Засгийн газрын өргөн барьсан хуулиуд. Өнөөдрийн чуулганаар эцсийн хэлэлцүүлэг нь явж, батлах эсэхийг нь шийднэ гэсэн үг.
Тус хуулиудын ард ямар нюанс өрнөж буйг энд дурдъя.
Нэг. Төрийн яамыг бизнес рүүгээ ойртуулж нүүлгэсэн Ж.Энхбаярын Ноён уулын алтыг ухах нүүдэл
Н.Учралын Засгийн газрын нэрээр өргөн баригдаж буй УИХ-ын тогтоолын төслийн нэршил нь Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай. Мягмар гарагийн чуулганд хэлэлцэгдэх товтой байсан ч ийн өнөөдөр рүү тов нь шилжсэн. Баяр наадмын үеийн далимдуулж яаралтай горимоор батлуулах гэж байгаа нь энэ юм.
Хэвлийд нь Хүннү дээдсийн алтан шарил, монголчуудын өв соёл, үнэ цэн хадгалагдаж буй Ноён уулын тусгай хамгаалалтын хилийн цэсээс 6207.28 га-г хасаж байгаад, алтыг нь ухах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төсөл өргөн барьчхаад байна. Энэ бол Ж.Энхбаярын төдийгүй Н.Учралын Засгийн газрын сэдсэн "мэргэн санаа"-нуудын нэг.
Тэрбээр УИХ-д өргөн мэдүүлэхдээ "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсаны улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой" гэж танилцуулаад байгаа юм. Мөн сүүлд хэвлэлд өгсөн тодруулгатаа Ноён уулын асуудал байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй хэмээсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, хуулиар хамгаалсан, тогтоосон дархан цаазат газрын хилийн зурвасыг УИХ-ын тогтоод гаргуулж байгаад хөндөх гэж байна.
Хоёр. "Оюу Толгой"-н хэлцлээр хөөрцөглөх зуурт АМНАТ-ийг бууруулах хуулийг наадмын өмнө машиндахаар товлож амжив
Хэрвээ уг хууль дэмжигдвэл бид Оюу Толгой дээр тогтворжуулах гэрээгээр 5 хувийн АМНАТ авсаар ирсэн алдаагаа засах нь байтугай улам дордуулж байгаа хэлбэр болно.
Рио Тинто 2030 он хүртэл зэсийн олборлолтоо нэмэгдүүлнэ хэмээн зарласан энэ үед цаашид ч дэлхийн зах зээл дээр ханш нь өсөх боломжтой энэ талбарт Монголын төр, Засгийн газар ингэж найр тавьж, Баялгийн санд хуримтлагдах өгөөжийг бууруулж болохгүй. УИХ энэ хуулийг сайтар нягтлах нь зүйтэй. Учир нь Н.Учралын Засгийн газрын Рио Тинто хийсэн түүхэн бус түүхий хэлэлцээрийн ард дахь тохироо уг хуулийг батлуулах байж мэднэ.
Ингэж хэлсний учир нь, Өнөөдөр манай улс суурь АМНАТ 5 хувь дээр олон улсын зах зээл дээрх зэсийн ханштай уялдуулж, тухайлбал зэс тонн нь 5000 ам.доллар бол суурь 5 хувь, 5001-6000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 16 хувь, 6,000–7,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 17 хувь, 7,000–8,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 18 хувь, 8,000–9,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 19 хувь, 9,000-аас дээш бол суурь 5 хувь дээр 20 хувь, зэсийн цэвэр катод бол суурь 5 хувь дээр 15 хувь гэх байдлаар тогтоосон байдаг. Гэхдээ энэ өсөлт Оюу Толгой төсөлд буюу Рио Тинто-д хамаагүй.
Харин Оюу Толгой ордын хувьд АМНАТ-ийг 5 хувьд тогтворжуулсан. Тогтворжуулсан гэдэг нь АМНАТ өсөн нэмэгдэх боломжгүй гэсэн үг. Ийм алдааг "Орано майнинг"-тай хийх гэрээн дээр давталгүй, олон улсын жишгийг дагах үүднээс АМНАТ-ийн 5 хувийг таазыг тухайн үед өөрчилж байв. Ингэхдээ олон улсын жишгээр ураны үнэ дэлхийн зах зээл дээр өсөх бүрд суурь 5 хувь дээр 19 хувь хүртэл нэмэгдэх боломжийг нь тусгаж өгсөн юм. Оюу Толгой дээр 5 хувиар Рио Тинто-той тогтворжуулах гэрээ хийсний ард олон улсын ийм гэрээ нь дотоодын хуулийг давдаг учраас өнөөг хэр Монголын тал тогтворжуулах гэрээг өөрчилж чадахгүй хэвээр буй.
Гурав. Газрын тостой холбоотой татвар, шимтгэлийг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах агуулга бүхий Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Өөрчлөх ганцхан заалттай. Тэр нь Газрын тосны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “хуваалтыг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах ба энэ хуулийн 17.3.2-т заасан нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтооно.” гэснийг “хуваалт болон татвар, шимтгэлийг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулна” гэж солих. Тус хуулийн төслийг |2026.06.18| буюу 13 хоногийн өмнө өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн чуулганаар эцсийн хэлэлцүүлэг нь явагдах товтой байна.
Дөрөв. Мөн л саяхан өргөн баригдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
Засгийн газраас өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлсээр ирсэн. Байнгын хороод дээрээ дэмжигдчихсэн, өнөөдрийн чуулганаар эцсийн хэлэлцүүлэг нь явахаар буй. Өөрчлөхөөр заасан агуулгад, тамхины татвартай холбоотой заалтууд голчлон туссан байна. Ингэхдээ, дараах барааны импортын гаалийн үнээс дараах хувиар онцгой албан татвар ногдуулна,

Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэт чухал хуулиудыг яаралтай горимоор батлах нь зөв үү гэдгийг сайн нягтлах хэрэгтэй
Ноён уул бол зүгээр нэг газар биш шүү
Иргэдэд ил тод тайлбар хийхгүй бол эргэлзээ улам нэмэгдэнэ
Байгаль хамгаалалт хамгийн түрүүнд байх ёстой
УИХ гишүүд бодит мэдээлэл дээр үндэслэж санал өгөх хэрэгтэй
Ноён уулын асуудал олон жилийн маргаан дагуулж байгаа
Хуулийн төсөл бүрийг иргэд унших боломжтой болгоосой
Байгалийн баялгаа зөв ашиглах бодлого хэрэгтэй
Хэн нэгний эрх ашиг биш улсын эрх ашиг чухал
Noyon uuliig hamgaalah ni chuhal
AMNAT-iin asuudal deer sain tootsoo hiih heregtei
Yaraltai gorim geheer l ergelzeed baidag
Ediin zasag chuhal gehdee baigal hamgaalal bas adilhan chuhal
Ard irgedee sain medeeleerei
Ene talaar mergejliin humuus tailbar hiigeesei