УЛС ТӨР

Ашигтай ажилласан дараах 10 ТӨХК-иас бусдад реформ хийх нөхцөл үүснэ

Өчигдөр УИХ-ын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Олон жил маргаан дагуулж, хоёр удаа унаж, гурав дахиа орж ирж байгаа хуулийн төсөл.

Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гарцаагүй явуулна гэдэг эрмэлзэлээр ийн оруулж ирж буй.

Хуулийг хэлэлцүүлэхийн эхэнд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна. Энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна” хэмээн дориун хэлнэ лээ.

Ингээд ямар компаниуд ашиггүй ажиллаж, ямар нь ашигтай ажилласаныг 2023 оны Төрийн өмчит хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн санд байршуулснаас харж болно. 2024 оны тайлангаар хэрвээ дараах жагсаалтад өөрчлөлт ороогүй бол ТӨК-иудын тухай хуулийн дагуу реформ хийгдэхээс аргагүй нөхцөл үүсэх юм.

Үүнээс харвал,

Ашигтай ажилласан компанийн эхэнд уул уурхайн томоохон компаниуд болох Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн корпораци, Төрийн банк, Эрдэнэс силвер ресурс, Эрдэнэс алт, МИАТ, Улаанбаатар төмөр зам, зэрэг компаниуд байв.

Харин ашиггүй болон зардал нь хэтэрсэн олон ТӨХК байсан бөгөөд жагсаалтыг Оюу Толгой компани тэргүүлсэн байна. Оюутолгой компани нийт 3 их наядын алдагдалтай ажилласан хэмээн тайланд дурдсан байв. Мөн Таван толгойн түлш, Хөгжлийн банк, Бадрах Энержи, ТОСК, Шивээ овоо, Багануур ТӨХК-иуд ашиггүй, алдалтай ажилласан компаниудын жагсаалтад багтжээ.

Ашиггүй ажилласан компаниудад засаглалын хямрал нүүрлэж, үнэхээр улс төрийн нөлөөлөл байгаа учраас хууль эрх зүйн орчныг нь сайжруулж байж реформ хийхээс аргагүй гэдэг дээр чуулганы үеэр гишүүд хэлсэн нь оргүй биш.

ТӨХК-ийн тухай хуулийг хөндсөнийх анзаарах нэг зүйл,

Төрийн өмчит хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өмчлөлийн эрх, үүрэг, төрийн зохицуулалтын чиг үүргийн зааг ялгааг тусгаарлаагүйгээс эрх үүргийн хэрэгжилтэд хариуцлага тооцож хяналт тавих эрх зүйн орчин байхгүй.

Тиймээс хуулиараа нарийн зааглаж өгөх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн тухай хуульд зааснаар “төрийн эзэмшлийн хувьцааг эзэшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтооно” гэж заасан энэ заалтыг хэрвээ улам томруулаад оруулаад ирвэл одоогийн улс төрийн нөлөөллийг багасгаж чадах уу гэдэг том асуулт тавигдана.

Хэрвээ үнэхээр реформ хийх гэж байгаа бол Засгийн газар хяналтын үүргээ нямбайлж, оролцоогоо хязгаарлахаас аргагүй юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:23

Тэгээд хуулиа олигтойхон чанартай хийчихгүй яасан юм. Зүгээр л өнгөц хөөсөнцөр хуулийн төсөл хийгээд байх юм

Зочин
Зочин
1 сар 24, 2025 16:46

Хэхэ ашиггүй ажилласан гээд байгаа компаниудаа хараарай. Оюутолгойгоос бусад нь төрөөс үнийг нь хянадаг, �##�дагд�##�тай төсөл санхүүжүүлдэг компаниуд л байгаа биз дээ

очин
очин
1 сар 25, 2025 08:27

Бат�##�сан хууль нь чанаргүй, чанаргүй ч түүнийг мөрддөггүй, түүнийг гуйвуулж ашигладаг гээд хэцүү юм их байна даа.

Иргэн
Иргэн
1 сар 25, 2025 11:24

МАХН мафиуудын ганц мөлжиж иддэг нь төрийн өмчийн компаниуд!!! Орон нутгийн мафиууд нь орон нутгийн өмчит компаниудад үүрлэсэн цөлмөж байдаг!!! Цөвүүн цагт түрийний бөөс толгойд гарна гэдэг яг үнэн шүү дандаа удам угсаа гар�##� муутай хүмүүсийн үр сад улс төрчид болцгоосон байдаг!!!

Зочин
Зочин
1 сар 25, 2025 12:50

Энэ олон улс төрчдийг дэмждэг так г татан булгаж улсад ашигтайгаар хувьчлаад татвараа л ав энэ бол зах зээлийн хууль

Зочин
Зочин
1 сар 25, 2025 17:37

Стратегийн өндөр ач холбогдолтой гээд том ах нь буцаад аваад үлдчих вий! Тууштай л бгаарай. Ккк

Зочин
Зочин
1 сар 26, 2025 11:16

Цахилгаан станцуудаа хувьчилв�##� монгол улс мөхнө.

ириргэниргэгэ
ириргэниргэгэ
1 сар 26, 2025 11:18

10 төгрөгний ашигтай ажиллав�##� зүгээр гэсэн үг үү

Холбоотой мэдээ

Back to top button