НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд ус үнэгүй өгөх хуулиа мөрддөггүй

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх ёстойг та мэдэх үү?

  • Монгол Улсын "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 24.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ гэж заасан байдаг.

Тус хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгааг албаныхан онцоллоо. Иймд дээрх хуулийн заалтын хэрэгжилт, холбогдох мэдээллийг бид сурвалжиллаа.

-Иргэд: Согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний байгууллагууд ундны усаар үйлчилдэггүй, уг хуулийн заалтыг одоо л мэдэж байна-

Согтууруулах ундаа худалдан борлуулдаг байгууллагууд ундны усаар үйлчлэх ёстой тухай өмнө нь сонсож байгаагүй. Миний хувьд БНСУ-д амьдарч байгаад ирсэн л дээ. Тухайн улсад бол согтууруулах ундаа зарж байгаа тохиолдолд усаар үйлчилдэг. Харин Монголд тэгдэггүй юм байна лээ. Эхэндээ гайхдаг байсан бол одоо хэлээд авчихдаг. Нэг үеэ бодоход халуун ус өгдөг болсон байна лээ.

"Согтууруулах ундаа зарж борлуулдаг газрууд ундны усаар үйлчлэх ёстой гэх хуулийн заалт байдгийг одоо л сонсож байна. Үйлчилгээний байгууллагууд ч сайн дураараа авч ирж өгдөггүй"

"Тэр хуулийн заалттай ерөөсөө танилцаж байгаагүй. Одоо мэддэг болчихсон юм чинь зохих шаардлагыг тавих ёстой гэдгийг мэдэж авлаа"

"Таны асуусан хуулийн заалтын талаар сонсож байгаагүй. Мөн сайн дураараа ундны усаар үйлчилж байгаа үйлчилгээний газруудтай таараагүй юм байна. Магадгүй гадуур нэг их гараад байдаггүй болохоор мэдэхгүй байж болох юм. Хэрэв хуульдаа ингэж заасан байдаг юм бол заавал шаардаж зохих үүргийг сануулж, үйлчилгээгээ бүрэн авах хэрэгтэй юм байна"

"Миний хувьд таны асууж байгаачлан согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний газарт ажилладаг. "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн заалттай саяхан нэг сургалтаар танилцсан. Энэ хуулийн заалтын зорилго нь үйлчлүүлэгчдийг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх зорилготой тул зөв санагдсан. Манай байгууллагын хувьд эл хуулийн заалтыг дагаж мөрдөөд эхэлсэн. Хуулийн заалтаа мэддэг зарим хүмүүс ундны усаа асуугаад авах тохиолдол байдаг" хэмээсэн юм.


Харин тус хуулийн заалтын талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлтээс тодрууллаа.

-Цагдаагийн байгууллагаас: 14.00-04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй бүх байгууллагууд үйлчлүүлэгчдээ ундны усаар үйлчлэх ёстой-

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 24.3 дугаар заалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль Монгол орны нутаг дэвсгэр дээр мөрдөгдөөд явж байна. Тус хуулийн 24 дүгээр зүйлд Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага гэж бий. Үүний "24.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ" гэж заасан байдаг.

Ямар байгууллагууд үүнд хамаарах вэ гэвэл, 14.00-04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй бүх байгууллагууд хамаарна. 04.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй газруудын хувьд үйл ажиллагаа явуулах, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх байршилд тусгай объекттой байх шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Харин орон сууцны нэг давхарт байрлалтай баар, караоке, рестораны хувьд 10.00-22.00 цаг хүртэл л архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байдгийг энд дурдмаар байна.

-Хэрэв Согтууруулах ундаа худалдан борлуулдаг байгууллага үйлчлүүлэгчдээ ундны усаар үйлчлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Одоогоор ундны усаар үйлчлээгүй гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Хэрэв энэ төрлийн зөрчил бүртгэгдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авхуулдаг.

-Таны ярианд дурдагдсанчлан орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулсан тохиолдолд ямар арга хэмжээ тооцдог вэ?

-Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.5.9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтыг мөрдөнө.


Дээрх хуульд "ундны усаар хангах ёстой" хэмээн заасан. Тэгвэл УСУГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Солонгоос ундны ус гэх тодорхойлолтыг тодрууллаа.

Ингэхэд "Бидний хэрэглэдэг цэвэр ус “Ундны ус MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангасан байдаг. Иймд иргэн таны цоргоноос гарч буй ус дээрх чанарын стандартад нийцсэн байдаг гэсэн үг" хэмээн хариуллаа.

-Дэлхийн улс орнуудад мөн эл хуулийн заалт үйлчилдэг-

Их Британи, Австрали, БНСУ, АНУ-ийн зарим мужид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, согтууруулах ундаатай холбоотой сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэхийг хуульчилсан байдаг байх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 21, 2025 08:23

ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН АРХИЧИДЫН МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛ БАЙНА АРХИА ШАЛБААГНЫ УСААР ДАРУУЛЖ УУГААД ЧАДАРСАН ТОХИОЛДОЛ БИЙ ШҮҮ УСАА ӨГЧӨӨРЭЙ

зочин
зочин
3 сар 21, 2025 11:52

хуулийн хэрэгжилтэнд хян�##�т тавьдаг байгууллагууд ажлаа хий л дээ

Зочин
Зочин
3 сар 21, 2025 19:02

Архи уусан хүн, архичин хүн сайн сайхан явааг мэдэхгүй л юм. Архи авсан хүнд үнэгүй ус өг ч гэх шиг. Ер нь Архийг цаагуураа сурт�##�члаад бгаа юм биш үү!!!

Зочин
Зочин
3 сар 21, 2025 22:46

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Зочин
Зочин
3 сар 22, 2025 06:01

Тэгээд крантны ус өг гэсэн үгүү

Зочин
Зочин
4 сар 4, 2025 09:49

Энэ одоо ийм эргүү эргүү юм бичиж байхаар төрд шург�##�сан луйварчдаа сурв�##�жлаасай.

Холбоотой мэдээ

Back to top button