Япон улсад сая сая “Pfizer/BioNTech”-ийн вакцин хаягдана

Япон улс олон нийтийн дархлаажуулалтыг өнгөрсөн лхагва гарагт (2021.02.17) эхлүүлсэн билээ. Тус улс “Pfizer/BioNTech”-ийн вакцинаас 144 сая тун худалдан авахаар захиалсан байгаа. Гэвч Японд ашигладаг тариураар тус вакцины ампулаас зургаа дахь тунг соруулж авах боломжгүй аж.

144 сая тунгаар Япон улсын 72 сая иргэнийг вакцинжуулах байсан. Тэгтэл зургаа дахь тунг соруулах чадвартай тусгай тариур хомстсоны улмаас нэг ампул болгоноос таван тун л тарих боломжтой аж. Ийм учир 12 сая иргэнд тарих тун хаягдаж “Pfizer/BioNTech”-ийн вакцинаар 60 сая хүн л дархлаажуулах болоод байна. Үүний талаар Японы эрүүл мэндийн сайд Норихиса Тамура хэлэхдээ “Японд ашигладаг тариурууд зөвхөн таван тун л соруулж чадна. Бид зургаан тун соруулж чадах бүх тариурыг ашиглах боловч хангалтгүй байх болно” хэмээсэн юм.
Япон улсын Засгийн Газраас эрүүл мэндийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгчдэд тусгай тариурын үйлдвэрлэлээ ихэсгэх хүсэлт хүргүүлжээ. Гэхдээ зөвхөн Японд тусгай тариурын хомстол үүсээгүй юм. Тухайлбал АНУ болон Европын Холбооны орнууд мөн адил тусгай тариурын асуудалтай нүүр тулгарсан байгаа. Иймд зургаа дахь тунг соруулж чадах тариур худалдан авах их өрсөлдөөн үүссэн гэж хэлэхэд болно.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгхэд манайхан би тариулахгүй гээд бдаг
Юун 6 дахь тун бэ ?
Manai darga nar ene 6 dahi tungiin talaar bedej bgam bluu...Ter undur hugjsun ornuud iim asuudaltai uchraad bhad manaid yu l bldog bldoo..
энэ худалдааны дайн болж таарлаа. Тариураа бас тусгайлан захиалж авна.
hudlaa shaagaad bgaarai
Ард олон тариулахгүй гээгүй ээ, сонгуулийн өмнө энэ муухай өвчинг дарах талаар дорвитой ажил алхам хийхвий гэсэн бүлэглэл байх шиг байна
Одоо ирж байгаа вакцин дээр жишээ авийлдаа зүгээр машин дээр л гэхэд манайх япон улсаас зөндөө л хаягдсан машин авдаг шиг л юм болно гэж боджын энэ зүгээр л туршилтанд явагдаж байгаа вакцин энэ сайн биш хор уршиг нь аажимдаа л мэдэгдэх байх гэтэл манайх вакцин авах гээд улайраад байхын 76 новшнууд л эхэлээд хийлгээрэй
shine zuugeer dahij soruulaad l tarichihna sh dee
Эмнэлэгийн мэдрэмжтэй байцгаа. 1 шилэнд 6 хүнд тарих хэмжээтэй 6 тун вакцин байдаг. Японы зүү богино учраас 6 дахь тунг соруулах боломжгүй . 🙂