Якоб Стаусхолм: Рио Тинто хэлэлцээр хийхээс татгалзахгүй, хамгийн зөв гарцыг эрэлхийлнэ

Уул уурхайн салбарт 148 жил ажиллаж буй түүхтэй Рио Тинто групп хөрөнгө оруулагчдадаа өндөр ноогдол ашиг тараах тухайгаа хоёр өдрийн өмнө буюу энэ лхагва гарагт мэдэгдсэн. Энэ үеэр тус группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгдэл хийхдээ Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна гэдэг байр суурий илэрхийлж амжжээ.
Тодруулбал тэрбээр, "Энэ бол Монгол Улс хийгээд манай Рио Тинто группийн хувьд аль алинд нь харилцан өндөр ашиг авчрах төсөл. Үүн дээр үүсээд байгаа асуудал дээр оролцогч талууд хамгийн зөв гарцыг эрэлхийлж, хэлэлцээрийн ширээний ард суух ёстой.
Зэсийн группийн захирал Б.Болд хэдий нь энэ чиглэлд багаа бүрдүүлж, Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр хийж эхлээд байгаа. Хэрэв хоёр тал зөв хандлагатай байвал зөв шийдэлд хүрч чадна гэдэгт итгэж байна” хэмээн ярьжээ.
Манай Засгийн газраас Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, тэр дундаа Дубайн гэрээг цуцлах агуулгаар Туркоиз Хилл Ресурс компанид мэдэгдсэнээс хойш эл сэдэв дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр долоо хоног бүр хэлэлцэгдэж байгаа.
Сүүлийн долоо хоногийн хувьд Рио Тинто групп энэ чиглэлд хэлэлцээр хийхээс татгалзахгүй, нааштай байр суурьтай байна гэдэг өнцгөөр мэдээлэгдэж байна. Рио Тинтотой хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч энэ талаар адил байр суурь илэрхийлээд буй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАЙРССАГ ФАШИСТ
bid 51 huviig ezemshye. zardal bagatai, ashigtai ajilj banknii oriig n darya.
z##l mongol hil maltai baihad bolno
МАН, АН- ыхан авилгал авч барьц өгсөөр байгаад хэцүү болсон. Сайн халж тавиулаад шинэ барьц авч дал мөрөөр нь цэвэр тавих ганц арга үлдсэн шүү.
Эзэн нь 51 ээ авна Рио 49 голвол зайл гэж хэлье! Зардлаа өсгөж бодсон бүх тооцоогоо шалгуулчаад авилга авсан өгсөн нөхдөө бүгдийг илчлээд шударгаар хөрөнгөө оруулаад яв!!! Авилга авч улс орныг минь худалдсан увайгүй хулгайч нарыг бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь шоронд хэвтүүл!!!
Луйварчингуудтай найрсаад айж гөлөг болоод бх өчүүхэн ч шалтгаан бхгүй Ашиггүй бол газраа сэндийчүүлээд яах вэ? Хаагаад зайлна л биз!!! Хэдэн хүн цалин авч бгаа биз! Тэдний өмч биш өөр уурхайд ажиллана биз!!! Багабандийн үлдсэн нас бас шоронд бх шүү!!! Харах царайны увайгүй хулгайч!! Бүх хөрөнгийг хураагаад шоронд үхүүлбэл таарна!!!
монголын төрий хулгайчдаас богоомжилж дэлхийн жишгээр гэрээ хий
51/49 шүү Нямка
Ямар нь ноогдол ашиг аваад ямар нь өрөнд ороод байдаг луйвөр байнаа
Эдэнтэй одоо ярьж яадгийн, хангалттай шулууллаа. Шууд болзлоо тавь, үгүй бол бай бай. Гүйцээ!
монголчууд рио тинтоотой нэг завинд суусан учираас адилхан л нухэнд унах бол цугтаал унана шүү дээ