Нийгмийн

Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийн анхааралд

Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр татан авахаар шийдвэрлэсэн. Бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ өгч, тусгаарлагдах байрны төлбөрөө төлсөн байх шаардлагатай юм. Тодруулбал,

  • Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг,
  • Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15000 төгрөг,
  • Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ.
  • Төлбөр хийхдээ РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон ОРОС ТАТАН АВАЛТ гэдгийг тодорхой бичих юм.

Түүнчлэн иргэд төлөвлөсөн өдөр, холбогдох баримт бичиг болох гадаад паспорт, виз, оршин суух зөвшөөрөл зэргийг бүрдүүлэн ирнэ. Мөн хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button