НийгмийнЭДИЙН ЗАСАГ
Газрын тосны үнэ өссөөр 63.55 ам.долларт хүрлээ
“Brent” маркийн газрын тосны үнэ 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс тогмол өсөж 64.34 ам.долларт хүрээд байсан юм. Харин хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд 62.14 ам.доллар болж буужээ.
Гэсэн ч 19-ний өдрөөс хойш өсөж, өнөөдрийн байдлаар 63.55 ам.доллар болсон байна.
Ийнхүү дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр л байвал, дотоодод шатахууны үнэ нэмэгдэх юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За ингээд л газрын тосны үнийн хэлбэлзлийг бичээд ирэхээрээ Монголд үнээ өсгөдөг бүр тогтсон араншинтай бас УИХ, Ерөнхийлөгчийн сонгуультай жил 2-3 сарын өмнөөс нэмээд эхэлдэг уламжлал тогтчихсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө газрын тосны үнэ буурахаар таг чиг, одоо нэмэх нь л дээ. Covid-19-ийн хөл хорио гээд шатахууны хэрэглээ 90 гаруй хувиар багассан, хямд үнэтэй байхад нь авсан шатахуун нь одоо нилээд хуримтлагдсан байх ёстой. Түүнийгээ үнэ нэмж зарахаар шийдэж байгаа юм байна л даа. Шатахуун оруулж ирдэг компаниуд бусад аж ахуйн нэгжүүдийн адилаар Covidтой холбоотой дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, гаалийн татвар зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа мөртлөө үнээ нэмэхээр зэхэж байгаагаа зарлаад эхэллээ. Ингээд л Монгол хүний жудаггүй зан гаргаж, ард иргэдээ шулахаар зэхэж байгааг сэтгүүлч бүсгүй Засгийн газар, Ерөнхий сайдын чихэнд хүргээсэй билээ. Дөрөв дэх засаглал ард түмнийхээ төлөө дуугарч үзээрэй. Амиа бодсон, сэтгүүлч нэр зүүсэн цөөхөн хэдэн нөхдөөс болж хэвлэл мэдээллийнхэн "хөлсний" гэдэг тодотголтой болоод байгааг эрх биш бодох хэрэгтэй байх аа.