Нийгмийн

Эмнэлгийн 240 ширхэг тоног төхөөрөмжийг баталгаажууллаа

Эрүүл мэндийн байгууллагад ашиглаж буй 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид олон улсын  жишигт нийцсэн  симулятор, анализатораар шалгалт тохируулга хийх Ажлын хэсгийнхэн аймгийн Нэгдсэн  эмнэлэгт ажиллажээ.

Тус ажлын хүрээнд  аймгийн Нэгдсэн эмнэлэг,  Эрдэнэбулган сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд, 17 сумын  эрүүл мэндийн  төв, сум дундын 2 эмнэлэг,  болон  хувийн хэвшлийн 4 эмнэлэг нийт 25 эрүүл мэндийн байгууллагын 240 ширхэг  эмнэлгийн  эмчилгээ  оношлогооны  тоног төхөөрөмжид  дахин баталгаажуулалт хийсэн байна.

Ийнхүү тоног төхөөрөмжийн ажиллагааны хэвийн байдлыг хангах, баталгаажсан тоног төхөөрөмжөөр иргэдэд эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар  батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт  тохируулга хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн  үйл ажиллагааг хангах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор хийжээ.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button