ЭРҮҮЛ МЭНД

Хоёр өдөр 3000 орчим эмнлэгийн ажилчин вакцинд хамрагджээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр албаны дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Астразенека вакцин хийх тун хэмжээ, зорилтот бүлгээ тодорхой гаргачихсан. Эхний хоёр өдөр 16 байгууллагын 14 мянган хүн хамрагдах ёстой. Үүнээс 3000 орчим хүн хийлгэсэн байна. Нийт зорилтот хүмүүсийн 22 хувь нь вакциндаа хамрагдсан. Ямар ч вакцин хийлгэсний дараа хариу урвал гардаг. Халуурах, булчин өвдөх, чичрүүдэс хүрэх, даарах, ядрах гэх мэт. Вакцин тарьсан газар улайх, өвдөх шинж тэмдэг гарна. Энэ нь 2-3 хоногийн дотор өөрөө алга болдог. Хэрвээ дээр шинж тэмдгүүд удаан хугацаанд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Вакцин хийснээс хойш дэлхий дахинд өвчлөлийн байдал өөрчлөлт оруулж байна. Дэлхийн 99 оронд дахинд 218 сая тун вакцин хийлгэж байна. Түүхэнд ийм олон хүн вакцинд хамрагдаж байгаагүй. Тэгэхээр дэлхий даяараа вакциныг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм. Вакцин хийлгэснээр хүндрэл, эндэгдлийг бууруулж байна. Сүүлийн гурван долоо хоногт өвчлөл эрчтэй буурч байна. Өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 11 хувиар, нас баралт 22 хувиар буурсан байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-02-25 14:13

ОЮУНЭРДЭНЭ САЙДАД ҮЗЭГНИЙ ҮЗҮҮРЭЭР ЧИЧЛҮҮЛЖ ЗАГНУУЛААД БАЙСАН ОНЦГОЙН ХЭДЭН АЛБАН ХААГЧ НАР ХААЧВАА. ЦАГ ЗУУРЫН ШААРДЛАГААР ХУГАЦААГААР АЖИЛЛАДАГ НЬ Ч ЯАХАВ. ЖИЛИЙН ТУРШ ГАЛ, ЗУД, ҮЕР, ГАМШИГ ГЭЭД ЭЭЛЖГҮЙ АЖИЛЛАДАГ ТЭДНИЙГ ОЙЛГОХ ХҮН ОЛДОХГҮЙ НЭЭ. ЯМАР Ч ҮЕД ДУУГҮЙ Л АЖИЛЛАЖ БАЙДАГ ЭНЭ ХЭДИЙНХЭЭ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Холбоотой мэдээ

Back to top button