Нийгмийн
Д.Бат-Оюун “Ори Студиос”, Ж.Эрдэнэбаяр “Ори медиа”-гийн захирал болжээ

“The Apprentice Mongolia” бизнесийн реалити шоуны шилдэг оролцогч болох Д.Бат-Оюун, Ж.Эрдэнэбаяр нар шинэхэн албан тушаалд томилогджээ.
Тодруулбал, Д.Бат-Оюун Монгол телевизийн харьяа “Ори Студиос” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авчээ. Тэрбээр бүтээл үйлдвэрлэлийн салбарт өөрийн ур чадвар, хүчээ сорихоор ажилдаа ханцуй шамлан оржээ.
Харин Ж.Эрдэнэбаяр “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилогджээ.
Тэдний ажлын туршлага
Д.Бат-оюун
- Их Британи улсын “WALES”-ийн их сургуульд Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ахисан түвшний Англи хэлтэй.
- 2007-07~2007-10 “Гоёо” ХХК-д Нягтлан
- 2007-10~2010-03 “Худалдаа хөгжлийн банк”-нд Данс хариуцсан ажилтан
- 2010-03~2010-08 “Мөнгөнжанцан” ХХК-д Төслийн менежер
- 2012-05~2013.03 - “Профэси коул корп, Рэдхилл Монголиа” ХХК-д Ахлах нягтлан бодогч
- 2013-3~2014-12 “Шарын гол” ХК-д Ахлах нягтлан бодогч
- 2015-12 сараас “Наран мандал” компанид Санхүүгийн менежер тус тус ажиллаж байжээ.
Ж.Эрдэнэбаяр
- 2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “23-р сургууль”
- 2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж
- 2015-2018 “Western Sydney University”
- 2020-2021 “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн бөгөөд Англи, Хятад хэлний ахисан түвшний , Япон хэлний анхан шатны мэдлэгтэй.
- Түүний ажлын туршлагаас танилцуулахад:
- 2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч
- 2014-2019 “MCdonald's Australia” компанийн бүсийн менежер
- 2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос “Ори медиа” ХХК-д дэд захирлаар ажиллаж байна.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uih-d ner devshuuleech
Ori-гийн ц�##�ин их бага. Хүнийг шулдаг газар.