Нийгмийн

Ж.Эрдэнэбатыг суллах эсэх шүүх хурал өнөөдөр болно

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулаад байсан. Харин нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхээр тус хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэснээр тэрээр хорих ангиас суллагдах нөхцөл бүрдээд байв.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-02-26 12:46

Khuukhen shaalga

Зочин
Зочин
2021-02-26 12:56

Эрх мэдэлтэй хулгайч луйварчид өөр юмаа

Холбоотой мэдээ

Back to top button