Нийгмийн
Төрөх, хэвтэн эмчлүүлэх иргэд эмнэлгүүд дээр шинжилгээ өгнө

Төрөх эмнэлэгт төрөхөөс очиж буй эхчүүдээс шинжилгээний бичиг шаардаж буй. Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хариулт өглөө.
Тэрбээр “Төрөх эхчүүдийн шинжилгээг эмнэлгүүд дээр авч буй. Эмнэлэгт хандаж байгаа, хэвтэх шаардлагатай бүх иргэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүд дээр шинжилгээ өгөх боломжтой” гэв.