ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

“Ганаагаа ханиа болголоо, Гавьяат цолоо ч хүртлээ. Би хамгийн баян хүн”

“Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ юм бол доо”... Энэ бол сар шинийн босгон дээр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Бадарчийн Магсаржавын нэгэн уран бүтээлийн мөртүүд. Яагаа вэ, та бүхний андахгүй сайн мэдэх “Зүүдэн бороо”-гийн мөртүүд шигээ сайн ханьтай учирч, хамтдаа сайхан амьдрахыг мөрөөдөж явсан он жилүүд түүнд бий. Гэхдээ тэсгэл алдартал нь удаан хүлээлгэсэн ч байж мэднэ. Нэг хэсэг бор дарсанд орж, “Шараа л тайлчихвал” гэж өдөр, хоногийг элээж явсан Б.Магсаржав гавьяат 50 гаруй насандаа нэгэн бүсгүйтэй учирсан нь түүний амьдралыг эрс өөрчилсөн юм.

“Архинаас гаръя, амьдралаа өөрчилье” гэж хэчнээн хичээн, оролдовч санаснаар нь болохгүй явах хүнд цагт яруу найрагч, эмч Ж.Ганчимэг түүнд “Ганаагаа ч ав, гавьяатаа ч ав” гэж итгэн, түшин босгожээ. Ингэснээр Монголын нэгэн авьяаслаг хөгжмийн зохиолч дахин “хөглөгдөн”, “жигүүр”-ээ өмнөхөөсөө ч хүчтэй дэлгэсэн юм.

“Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт Б.Магсаржав “Сүүн далай ээж”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Зүрхний уяа”, “Монгол омогшил”, “Ээжийн чанасан цай”, “Тэсийн голын унага”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг монгол түмний дуулах дуртай, амандаа үргэлж “хүлхдэг” 500 гаруй уран бүтээлтэй.

Түүний хань, яруу найрагч Ж.Ганчимэг Бурхан ээж” дуугаараа 2008 онд “Морин хуур” наадмын гуравдугаар байрт шалгарсан авьяаслаг нэгэн. Тэд хамтран өнгөрсөн онд л гэхэд “Амьдралын хавар”, “Сэтгэл юм хойно”, “Ээждээ очоорой”, “Үнэн эрдэнэ”, “Жаргаж л сууя даа”, “Амин зүрхний дуулал” зэрэг 17 дуу бүтээжээ.

Амьдрал дээр биенээ түшин, уран бүтээлийн хос мориор хатируулж яваа тэдэнтэй ярилцсанаа сонирхуулъя.

БИД ХОЁРЫГ УЧРУУЛСАН ЗҮЙЛ БОЛ ЕРӨӨСӨӨ Л УРЛАГ

-Амьдрал баян. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр хожим учирч, нэгнээ түшихийн сацуу хамтарч яваа тань сонирхол татаж байна. Та хоёрыг урлаг учруулсан байх, тийм үү?

Б.Магсарсав (Б.М):- Юуны өмнө “Eguur.mn” сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сар шинийн босгон дээр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэндээ баяртай байна. Энэ жилийн Цагаан сараар давхар баяр тохиолоо. Чи ёстой үнэн хэллээ. Бид хоёрыг учруулсан зүйл бол ерөөсөө уран бүтээл.

Уран бүтээлч хүнээс өмнө бүтээлтэй нь танилцах нь элбэг. Жалбуугийн Ганчимэг гэдэг өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн зохиолч хүч түрэн орж ирж буйг би анзаарсан. Энэ бол сайн хэрэг. Дээхнэ үеэс Ш.Дулмаа, С.Оюун, Э.Оюун гэх мэт эмэгтэй сайн зохиолч цөөхөн байсаар ирсэн. Утга зохиолын энэ их давлагаан дунд Ж.Ганчимэг гэдэг нэр орж ирсэн юм. Өрсөлдөгч олон байх тусмаа бүтээлийн чанар сайжирдаг. Ганчимэгтэй танилцахаасаа өмнө шүлэг, зохиолыг нь эчнээ мэддэг байв.

Намайг урд хөршид ажиллаж, амьдарч байхад Ж.Ганчимэг Г.Тэрбиш багштай хамтран “Бурхан ээж” дуугаа гаргасан. Бэсрэг уртын дуу хийсэн нь нийтлэг хэв маягийг нэлээд эвдсэн, шинэлэг байв. Бид хоёр анхандаа багш, шавийн холбоотой байлаа. Тэгээд л зузаарсаар хувь заяагаа холбосон юм. Хүний амьдрал их сонин. Яг төдийд нийлсэн гэж ярих би дургүй. Ийм л түүхтэй. Одоо хамтраад уран бүтээл ид хийж байна. Өнгөрсөн жил л гэхэд хамтдаа 17 дуу бүтээсэн. Одоо олон сайн уран бүтээл хийх гээд шамдаж буй цаг үетэй энэ ярилцлага таарлаа.

Ж.Ганчимэг (Ж.Г):- Монголын ард түмний дунд Маагаагийн дууг мэдэхгүй хүн байхгүй. Ийм сайхан олон уран бүтээлийг хийсэн хань минь Гавьяат болоход олон хүн баярлалаа.

Хань минь бичье гэвэл тэр дор нь сууж байгаад ая зохиодог. Дуучдын уран бүтээл, тоглолтыг их сонирхдог. Бөх шинждэг шиг л өөрсдийнхөө уран бүтээлд тохирсон дуучны эрэлд гардаг. Залуучуудаа түлхүү дэмжих хүсэл бид хоёрт бий. Ийм сайхан, авьяаслаг хүнтэй ханилан, шүлгээ бичнэ гэдэг их хувь заяа.

Б.МАГСАРЖАВ: БИ МӨРӨӨДЛИЙН ХАНЬТАЙГАА УЧИРСАН

Б.М:- Өнгөрсөн хугацаанд бид хоёрын амьдрал, уран бүтээлд маш их өөрчлөлт, дэвшил гарсан. Би өмнө нь сайн ханьтай болохыг мөрөөддөг байлаа, араас нь хөөцөлддөггүй л байсан болохоос. Хэзээ нэгэн цагт учирна гэдэгтээ итгэсэн. Бурхан хүнийг сайн ханиар шагнадаг юм байна. Шагнах шагнахдаа бүр төрөл бүрийн авьяастай ханиар шагналаа. Миний бие өвдвөл эмчилнэ, дуу хийе гэвэл шүлэг бичээд өгчихнө.

Би хүний ганц хүү. Хөөрхий ээж минь “Сайн, хөдөлмөрч бэртэй болох юм сан” гэдэг байлаа. Миний төдийгүй ээжийн минь хүсэл биелсэн юм шүү. Ийм сайн бэртэй нь ээжийгээ уулзуулж амжаагүй ч тэнгэрээс харж байгаа байх. Аливаа юмны цогц бүрдэнэ гэж бий. Тийм хүн бол миний Ганаа. Сайн ханьтай юм шиг харагдах нэг өөр. Өрөөсгөл бас байгаа шүү дээ. Надад бүх юмыг тэгш заяасан гэж бардам явдаг.

-Тэгэхээр та мөрөөдлийн ханьтайгаа учирж.

-Ёстой тэгсэн шүү. Хүн залуудаа галтай цогтой, омголон байдаг. Би ч мөн тийм л байсан. Үүнийг хурцалж байсан зүйл бол уран бүтээл. Уран бүтээл минь намайг хөтөлдөг байлаа. Ерөөсөө уран бүтээл туурьвин, хийж бүтээхийн эрэлд мордсоор яваад өдий хүрсэн юм шүү дээ, би. Үүнийг төр олж хараад “За, одоо Маагаагийн амьдрал тэгшрээд ирлээ. Цаадханд чинь урам хайрлая, Гавьяат цол олговол яг тохирох цаг нь” гээд мэдэрлээ. Ингэж шагнал урамшууллыг хүртээдэг юм байна гэж бодож сууна.

Ж.Г:- Хоёулаа СУИС-ийн урд анх уулзсаныг та санадаг уу?

Б.М:- Тийм ч сайн санадаггүй.

Ж.Г:- 2017 оны хавар Г.Тэрбиш багштай хамт СУИС-ийн урд явж байв. Г.Тэрбиш багш гэнэт “Аль вэ Ганаа эмчээ гялс 5.000 төгрөг өгөөдөх” гэсэн. Тэгэхээр нь би өгчихлөө. “Нөгөө алдарт Магсаржав чинь энэ хүн шүү дээ. Хамтарч уран бүтээл хийгээрэй” гэсэн. Тэгээд утасны дугаарыг нь надад авч өгсөн юм. Дугаарыг нь тэмдэглэчхээд эргээд хартал Маагаа явчихсан байсан. Тэгж бид хоёр анх уулзаж байлаа.

“ЦЭРГИЙН АНСАМБЛЬ 50 ЖИЛ ХИЙХ УРАН БҮТЭЭЛИЙГ НЬ БИ ТАВХАН ЖИЛИЙН ДОТОР БҮТЭЭЖ ӨГСӨН”

Б.М:- 5000 төгрөгний хэрэгцээтэй явсан үе байх нь. Тэрбиш багш надад туслахын тулд тэгж сандарч л дээ (инээв).

Миний амьдрал шулуун дардан байгаагүй. Архинд орж, өөрийгөө ялж чадахгүй явсан үе надад бий. Гэхдээ би үргэлж тийм яваагүй. Цэргийн ансамбльд ажилласан таван жилийнхээ тухай би ярих дуртай. Намайг “Ансамбль дээр таван жил хоносон хүн” гэж ярьдаг шүү дээ. Хэдийгээр би хөдөөнөөс ирсэн ч хамаатныдаа, найзындаа ч юм уу хонох боломж надад байсан. Ансамбль дээр таван жил хоноод ажилласан минь таван дээд сургууль төгссөнөөс илүү ачаалалтай хөдөлмөрлөсөн байхгүй юу.

Эхнэр авч, машин унан, ид гангардаг нас минь тэгээд л өнгөрчихсөн. Ойр дотны хүмүүс “Хайран залуу нас” гэж халаглана. Одоо ингээд бодохоор таван жил тэгж нойргүй хөдөрмөрлөн, ачаалалтай ажиллахдаа Цэргийн ансамблийн 50 жил хийх бүтээлийг би гаргасан юм шүү дээ. Бэлдэж өгсөн байхгүй юу. Маш их хөдөлмөр байгаа биз. Миний найруулсан найруулга одоо ч үе үеийн Цэргийн ансамбльд тасрахгүй явсаар байгаа.

-Дууны хувьд ч мөн оргил уран бүтээлүүдээ та тухайн он жилүүдэд хийсэн бил үү?

-Тэгсэн. “Насны намар”, “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”-г хийсэн. Хүмүүс сайн мэдэх нь энэ хэд. Эдгээр уран бүтээлийн “дүү” нарыг мөн бүтээсэн.

Залуу хосууд алхахыг харна, ажлынхаа хүний хуримд уригдана. “Хэзээ нэгэн цагт би ингэж сууна даа” гэж л бодсоноос эхнэр авъя, хүүхэдтэй болъё гэж яараагүй. Уран бүтээл нэгдүгээрт, хувийн амьдрал дараа нь байсан юм. Мэдээж түрүүн хэлсэнчлэн сайн ханьтай учирч, сайхан амьдрахыг хүсэлгүй яах вэ. Амьдрал санаснаар болохгүй. Нөгөө талаар би уран бүтээлийн талаар л боддог байлаа.

-Нас ахихын хэрээр “За, одоо хувийн амьдралдаа анхааръя” гэж бодогдон, хань үгүйлэгдэх юм уу. Эсвэл та уран бүтээлээ нэгдүгээрт тавьсан хэвээр байсан уу?

-Завгүй байсан юм чинь. Чөлөө завгүй хөдөлмөрлөөд явахаар тэгж ер бодогдохгүй. Бүтээл бүрээ хүүхэд гэж бодоод л явсан. Тэгээд яваад байсан чинь одоо би 500 гаруй “хүүхэд”-тэй болчихсон байна. Түүгээрээ овоглож байгаа нь гоё. “Зүүдэн бороо”-гийн Маагаа, “Насны намар”-ын Маагаа гээд. Хүмүүс таарахаараа “Зүрхний уяа”-гийн Маагаа явж байна. Аль вэ хоолонд оруулчихъё, 100 грамм аваад өгчихье” гэдэг байсан.

-Хүмүүсийн энэ хандлага авьяслаг нэгнийхээ амьдралыг “алдаг”. Нэгнийгээ баярлуулъя гээд 100 грамм авч өгдөг.

-Харин тийм ээ, бүр мода болчихсон.

АРХИНААС ГАРАХ САН ГЭЭД ШАНАЛЖ ЯВАХАД ХАНЬ МИНЬ НАМАЙГ ТҮШИН, ӨӨД НЬ ТАТСАН

-Олны энэ хандлага таныг уруудахад, архинд ороход нөлөөлсөн үү?

-Тэгсэн. Би архичин хүний амьдралыг тойроогүй дайрч гарсан. “Зүүдэн бороо”, “Насны намар” зэрэг уран бүтээлүүд маань хүчээ аваад гараад ирэхээр олны хандлага эрс өөрчлөгдсөн, аяндаа намайг хүрээлсэн. Архи шиг элбэг юм байгаагүй. Сүүлдээ бүр хэвшмэл маяг руу орох шинжтэй. Тийм нөхцлөөс хэн өөд татах вэ гэхээр хувь хүн өөрөө. Ингэж болохгүй гэж өөрийгөө удирдаж байгаад сүүлдээ хэцүүдсэн. Ганц толгой дийлэхээгүй болов. Яалт ч үгүй дахиад нэг хүний хүчээр л гарахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Сүүлдээ архи бүр зуршил болсон. Архинаас гарах тухай өдөр бүр бодно. Янз бүрийн арга хэрэглэсэн. Зуршил болсон, хэвшчихсэн зүйлээс ангижрах, өөрийгөө ялах шиг хэцүү зүйл үгүй. Тийм амьдралаас татаж гаргах ухаантай хань л чухал. Тийм хүн надтай таарахгүй их удсан. Тийм хүнд нөхцөлд явахад Ганаа минь надтай учирч, намайг өөд нь татан, түшсэн юм.

-Нэг талаараа та их азтай хүн. Аливаа юмыг ихэвчлэн өнгө, мөнгөөр хардаг болсон өнөө цагт архинд орсон нэгэнтэй ханилан, түшээд өндийлгөх хүн хуруу дарам. Хүмүүсийн сонголт харилцан адилгүй. “Архи уухаа болихгүй байж магадгүй. Зовох байх” гээд танаас дөлж болох байсан. Амьдрал тань тэгширсний дараа одоо тантай ханилах, тухайн үед таныг сонгох хоёр тэс өөр шүү дээ.

Б.М:- Ёстой тийм шүү. Намайг тийм амьдралаас татаж гаргасан ханиараа бахархаж явдаг. Ганаа бол ёстой гайхамшиг. “Ганаагаа ч ав, Гавьяатаа ч ав” гээд намайг түшсэн юм. Хэр баргийн эмэгтэйгээс гарах шийдвэр биш шүү.

Ж.Г:- Ийм авьяастай хүн тэгж явахыг хараад би өрөвдсөн. Энэ их агуу авьяас улам өнгөлөгдөн, хөглөгдөж байх учиртай. Би хэнэггүй юм шиг мөртлөө тулсан цагт зөв шийдвэр гаргадаг. Ийм авьяаслаг хүний дэргэд эмэгтэй хүн байх ёстой гэж бодсон. Тэгээд хамтдаа бүхнийг шинээр эхлүүлж, ханиа хөглөхийн тулд “Ганаагаа ч ав, Гавьяатаа ч ав” гэж Маагаад хэлсэн юм, утсаар ярьж байхдаа. Гэтэл Маагаа гэнэт дуугүй болчихсон. Би сандран “Амьсгалаа гаргаарай, биеэ суллаарай” гэж билээ.

“ГАНААГАА Ч АВ, ГАВЬЯАТАА Ч АВ” ГЭЖ ХЭЛСЭН ИТГЭЛИЙГ НЬ АЛДАХГҮЙН ТӨЛӨӨ БҮР Ч ИХ ХИЧЭЭСЭН”

Б.М:- Тэгж хэлэхэд нь маш урам авсан. Нөгөө талаар надад том цохилт өгсөн. Ийм сайхан сэтгэлтэй хүний итгэлийг нь алдах вий гэж санаа зовсон. Тэр хэрээр өөрийгөө дайчилж, хурцалсан.

Ж.Г:- Би ханийгаа чадна гэдэгт огт эргэлзээгүй, итгэсэн. Мэдээж зүгээр сууж байгаад бид хоёр санасандаа хүрээгүй. Ёстой хоёулаа хичээсэн. Маагаа минь үнэхээр өөрийгөө ялж чадсан. Надад ганцхан зүйл амласан. “Маргаашнаас архигүй Маагаад чамдаа бэлэглэлээ” гэсэн. Хань минь хичээсэн, амлалтдаа хүрсэн. Одоо огт архи уухаа больсон. Архи гэлтгүй ундаа уухаа болин, зөв хооллолтыг эрхэмлэж байгаа.

Айлын ганц, өргөмөл хүүхэд яах учраа олохгүй, хаачихаа мэдэхгүй, ганцаардаж явахыг нь хараад би зүгээр өнгөрч чадаагүй. Муу зуршлаасаа салъя гээд өөртэйгээ тэмцэлдэж явахад нь дэмнээд босгохыг хүссэн. Би ганц охинтой. Хүний ганц хүүхдийн зовлонг би сайн мэднэ. Ганц, нэг гэдэг тоонд би хайртай. Хайртай мөртлөө маш их өрөвддөг. Маагаагаа татаад гаргах уу, нүдээ аниад өнгөрөх үү гэдэг сонголтын өмнө нь би байсан. “Үзээд алдъя. Тусалъя” гэж бодсон. Түүнээс биш тухайн үед хайр сэтгэлийн тухай ер бодоогүй (уйлав).

Амьдрал баян гэж үнэн юм билээ. “Ганаагаа ч ав, гавьяатаа ч ав” гэж хэлэхдээ би БНСУ-д байсан юм. Монголдоо ирэхэд хань минь бор дээлтэй, цэцэг бариад тосож билээ. Тэр дүр төрх миний санаанаас одоо ч ер гардаггүй.

Би нэг дуундаа “Дээлийн өвөр нь дэлхийтэй зүйрлэмээр

Дэлгэр Монголын ноён уул

Дээдийн жаргалыг надад энгэртээ эрхлүүлсэн

Дэндүү азтай Монгол эр хүн дээ” гэж бичсэн юм, хоёрдугаар бадаг нь. Маагаа намайг орос хувцастай тоссон бол би тэгж их баярлаж, догдлохгүй байсан байж магадгүй.

Б.М:- “Чинийх боллоо шүү” гээд надад тэврүүлсэн. Тэр үеэс “Ганаагаа ингээд авчихлаа. Одоо миний хичээх ээлж” гэж бодсон.

Ж.Г:- Ганаагаа юугаар ч солихгүй гэсэн (инээв).

Б.М:- Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол итгэл. Архинаас гарна, муу зуршлаасаа сална гэдэг хөгжмийн симфони бичихээс хэцүү. Бодлоосоо архийг тэр чигт нь авч хаясан цагт л архинаас гарна. Янз бүрийн эм, тариа шиг худлаа юм байхгүй. Ерөөс хүн өөрийгөө ялах, бодлоо удирдах их чухал. Би одоо огт амсаагүй жил гаруй болж байна.

-Ханьтайгаа хэрвээ учраагүй байсан бол гээд төсөөлж байсан уу?

-Ёстой төсөөлж байгаагаагүй. Төсөөлөхөд үнэхээр бэрх. Ханийнхаа хүнлэг, хэнийг ч алаг үзэхгүй ханддагаар нь бахархдаг. Ханьдаа их баярлаж явдаг.

ТЭД ХАМТРАН ӨНГӨРСӨН ЖИЛ 17 УРАН БҮТЭЭЛ ХИЙЖЭЭ

-Ганцхан жилийн дотор та хоёр хамтран 17 дуу хийсэн гэлээ. Тэгэхээр урлагийн, уран бүтээлийн томоохон “үйлдвэр” танайд байна. Хэн хэндээ том боломж, давуу тал болж байна уу?

Б.М:- Тэгж байгаа, ёстой том боломж. Биенээ сайн мэдэрдэг учраас уран бүтээлийн чанарт их нөлөөлдөг. Би шүлгийг нь, хань минь аяыг нь бичдэг. Цөөхөн хүнд ийм хувь заяа тохиодог. Би хөгжмийн зохиолч тул яруу найрагч хүнтэй сууна гээд ханьтайгаа учраагүй. Ёстой хувь заяа биднийг учруулсан.

Ханьд минь нэг сайн чанар бий. “Магсаржав миний нөхөр. Тиймээс шүлгээ зөвхөн надад өгнө” гэдэггүй. Энэ их зөв. Бусдыг шүлэгт өөриймсөг хандан, боломжоороо засаж, янзалж өгдөг. Шүлэг их сонин, бичих тусам улам сайжирдаг. Ганаа минь маш их хөдөлмөрч.

Ж.Г:- Хань минь ямар ч хүнтэй уран бүтээл хамтарч хийдэг, нөхөрлөдөг. Барилгачин хүнтэй “Зүрхний уяа”-гаа, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн агсантай “Зүүдэн бороо”-гоо хийсэн. Маагаа одоо тийм сайн шүлгийн эрэлд мордож байгаа. Ж.Бадраа гуайн шиг бичдэг яруу найрагч өнөө цагт алга байна. Дандаа нэг хөнгөн, наагуур нь илээд байх шиг. Би Орос, Солонгос хэлтэй. Олонд сэтгэлд хүрсэн, ухаарал хайрласан уран бүтээл хийхийг хүсдэг.

-Та хоёр нэгэндээ зориулж уран бүтээл хийж байв уу?

Б.М:- Байлгүй яах вэ. “Амьдралын хавар” дуу жишээлбэл бид хоёрын хавар байхгүй юу. Энэ дууг хийх үед манай Ганаа БНСУ-д байсан юм. Монголоос аялгууг илгээн, сонсгож байгаад хийсэн дуу.

Ж.Г:- Анхандаа “Хаврын дуу” гэдэг нэртэй байсан юм. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Гансаруул “Танайд өнжье” буландаа нэг өдөр манайхыг урьж, бид хоёр оролцсон юм. Сурвалжилгаа “Насны намар”-ын Магсаржавын амьдралын хавар” гэсэн гарчигтай нийтлэсэн байж билээ. Амьдрал мөнхийн цэцэглэж байдаг. Тиймээс нэрийг нь “Амьдралын хавар” гэж өөрчилсөн юм.

Б.М:- Энэ дууны үг их өвөрмөц.

Эхний бадаг “Аригхан цагаан бороо нь

Анхны дуслаа өгөөд

Амрагийн заяа тэр минь

Аашинд минь даяа юу даа” гэсэн мөртүүдтэй. Яг л надад зориулж бичсэн байгаа биз.

Тэгээд цаашаагаа “Тунгалагхан хаврын нар нь

Туяатайхан байна

Гэрэлтэйхэн хүний үр нь

Гэгээтэйхэн байна” гэж үргэлжилдэг. Эхний бадагт нь би хариулаад байгаа юм шиг. Бид хоёр бие биедээ зориулж хийсэн мөртлөө ерөөс бүх хүний амьдралын хавар юм шүү дээ.

Ж.Г:- Ёстой тийм шүү. Зөвхөн бид хоёрынх гэж өмчлөх нь учир дутагдалтай.

Б.М:- “Зүүдэн бороо”-г хэнд зориулж хийсэн юм бол гэж олон эмэгтэй хүн санаа алддаг шүү дээ. Хэн нэгэнд бус Монголын бүх бүсгүйчүүддээ зориулж хийсэн уран бүтээл.

-Одоогоор та хоёр хамтарч нийт хэдэн уран бүтээл хийгээд байгаа вэ?

Ж.Г:- 20-иод дуутай. Хүүхдэд зориулсан уран бүтээл ч бий. Жишээ болгон “Гоёхон доо”-г онцолъё. Маагаа гэнэт нэг өдөр “Ганаа нэг хүүхдийн дууны шүлэг бичээдэх” гэсэн.

Б.М:- Би Ганааг турших, бүх талаар хөгжүүлэхийн тулд тэгсэн юм. Нэг хэвийн байлгахыг хүсдэггүй.

Ж.Г:- Шүлгээ яаж бичих вэ гэж бодож суутал “Чи өөрийгөө 5б ангид сурдаг гэж төсөөл. Тэгээд бич” гэсэн. Хүүхэд их сониуч. Тиймээс дөрвөн улирлыг оролцуулан, хөөрхөн утгатай хийсэн юм. Энэ дуу ёстой тэр дороо “төрсөн”.

Б.М:- “Гоёхон доо”-г сургууль, цэцэрлэгийн хөтөлбөрт оруулах, гарын авлага дуу болгохыг хүсдэг.

ОРОН ГЭРГҮЙ, АРХИЧИН ЯВАХАД БУС АМЬДРАЛ ТЭГШИРСЭН ҮЕД ГАВЬЯАТ БОЛГОСОН НЬ ЗӨВ ШИЙДВЭР

-Таныг Гавьяат цол хүртээсэй гэж монгол түмэн олон жил хүсэн, хүлээсэн. Та хэр их хүлээсэн бэ?

Б.М:- Гавьяат болох сон гэж би мэдээж хүсэж, хүлээж байсан. Төр, засаг надад эртхэн олгосон бол бодогдох юм алга. Харин ч төр түмэн нүдтэй юм байна, зөв шийдвэр гаргалаа. Гэр оронгүй, архичин, тогтворгүй амьдралтай байхад Гавьяат болгоогүй. Их ухаантай юм. Амьдрал жигдрээд, цаашид бүр ч ихийг хийе гээд эрч хүч дүүрэн явахад Гавьяат цол олгосон нь надад их урам өглөө. Яг энэ гогцоон дээр олоод дарчихлаа.

-Одоо та ингээд Ганаагаа ч, Гавьяатаа ч хоёуланг нь авчихлаа.

-Тэглээ. Тэгэхээр би ёстой баян хүн байгаа биз (инээв).

Ж.ГАНЧИМЭГ: ХАНИЙНХАА ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЖ БУЙ ЗУРГИЙГ НЬ ХАРААД Л УЙЛЧИХСАН

Ж.Г:- Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар холбогдоод “Хөгжмийн зохиолч Магсаржав танд урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгохоор боллоо. Баяр хүргэе” гэж хэлэхэд үнэхээр баярласан. Дараа нь надтай яриад бүр гурван удаа “Баяр хүргэе” гэж хэлсэн. Тэгээд л ерөөсөө бид хоёрын утас дуудаганд “булуулсан”.

Хоёрдугаар сарын 8-нд Төрийн ордонд очсон. Маагаа минь Төрийн ордон руу бөөн баяр оров. Би гадна нь хүлээгээд, догдлоод. Таньдаг нэг сэтгүүлч Маагаагийн шагнал авч буй зургийг нь явуулсныг хараад л уйлчихсан. Маагаа орой нь гэртээ ирээд, намайг тэврээд уйлсан. Би ч бас “Хоёулаа чадлаа” гээд уйлсан. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж чадвал үр дүнг нь заавал үздэг.

Маагаа өнгөрсөн хугацаанд шагналын талаар, Гавьяат болох юм сан гэж огт ярьж байгаагүй. Тэгэхэд би заримдаа “Яагаад миний ханьд Гавьяат олгохгүй байгаа юм бол. Болзлыг нь аль хэдийнэ хангасан шүү дээ” гээд цухалддаг байв. Хань минь тийм сэтгэлийн тэнхээтэй эр хүн.

Ер нь хүний хажууд хүн байх шиг хамгийн буянтай, жаргалтай зүйл үгүй. Юугаар орлуулшгүй. Хэчнээн алт байгаад яах юм бэ, амьгүй. Мөнгө байгаад яах вэ дээ, сэтгэлээ онгойтол ярилцах боломжгүй. Нэгнээ түшиж, тулаад амьдрах хамгийн сайхан.

Хань минь өнөөдөр 60 нас руу дөхөж яваа үнэхээр жавхаалаг эр хүн. “Энэ миний амьдрал” нэвтрүүлэгт оролцохдоо цэрэг хувцас өмсчихсөн явахыг нь хараад ханиараа үнэхээр бахархсан.

Ч.САНЖААДАМБА АВАРГА НАДААР “МОНГОЛ БӨХИЙН УРИА” ДУУ ХИЙЛГЭЖ БАЙГАА

Б.М:- Энэ шагнал надад их урам өглөө. Нийгэм юу л шаардана түүнийг нь би хийхэд бэлэн. Бэлэн байх бүх нөхцлийг нь бүрдүүлж өгөх хамгийн чухал юм байна.

Гавьяат болохын өмнөхөн Ч.Санжаадамба аварга “Монгол бөхийн уриа” гэдэг дуу хийлгэх гээд шүлгийг нь авчирч өглөө. Хөлснийх нь урьдчилгаа гээд хувиасаа нэг сая төгрөг өгсөн. Өнөөг хүртэлх хугацаанд 25 аварга төрж. Бүх аварга, бүх бөхчүүдэд зориулсан уран бүтээл. Зөвхөн бөхчүүдэд төдийгүй монгол эрчүүдэд зориулсан дуу.  Өнөө маргаашгүй тухайн уран бүтээлийг хийх ажилдаа орно. Гавьяат боллоо, одоо ёстой бяр амтагдаж байна.

Ж.Г:- Маагааг гавьяат болсны дараа Жанцанноров багштай утсаар ярихад “Ганаа, гавьяатын хатан болохоор ямар байдаг юм байна” гээд инээнэ лээ. Би “Улам намхан болдог юм байна” гэсэн.

Хэд хоногийн өмнө МУБИС дээр очиход ханийг минь сайхан хүлээж авсан. Цэцэрлэг багш, Бямбабаяр багш зэрэг олон мундгууд байв. Тэдэнтэй уран бүтээлийн эчнээ танил. Бямбабаяр багш “Монголын маш том авьяасын уул уурхайг эзэмшиж байна. Баяр хүргэе” гэж хэлэхэд нь надад үнэхээр сайхан санагдсан. Тэр үг одоо ч миний санаанаас ер гарахгүй байна. Маагаагаа дахиад яаж хөгжүүлэх вэ, яаж дэмжих вэ гэдэг том хариуцлага надад ноогдож байна.

Б.М:- Манайд ирж, хань бид хоёроос ярилцлага авсан “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа. Цар тахалтай хүнд байгаа өнөө цагт хүн бүхэн халдвар, хамгааллын дэглэмийг ягштал мөрдөхийг уриалъя. Мөн Маагаагийнхаа тоглолтыг үзэхэд бэлэн байж байгаарай. Цар тахлыг эсэн мэнд даваад, сайхан уулзацгаая.

“УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БАДАРЧИЙН МАГСАРЖАВ” ГЭЖ ЗАРЛУУЛАН ТАЙЗАН ДЭЭР ГАРАХЫГ СЭТГЭЛ ДОГДЛОН ХҮЛЭЭЖ СУУНА

-Ойрын хугацаанд тоглолтоо хийх төлөвлөгөө танд бий юү?

-Байгаа. Өнгөрсөн жил арваннэгдүгээр сард “Бөхийн өргөө”-нд тоглолтоо хийх гэж байтал хөл хорионы улмаас цуцлагдсан.

Урлагийн хүнд тайз их чухал. “Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Магсаржав” гэж цоллуулан, тайзан дээр гарах мөчийг хэр их догдлон хүлээж байна вэ?

Б.М: - Тэр өдөр хурдан болоосой гээд маш их догдолж байна. Аварга болсон бөх цолоо дуудуулах сан гээд яардаг шүү дээ. Яг түүн шиг гавьяат цолоо дуудуулаад тайзан дээр гарах мөч надад ирэх гэж байгаа. Тийм сайхан өдөр хурдан болоосой гээд хоног тоолон хүлээж сууна. Хажууд минь Ганаа минь байгаа юм чинь болох байх аа. Ёстой санаа зовох юм алга.

Ж.Г:- Маагааг минь урдаас нь монгол түмэн, араас нь би түшиж байгаа. Ямар ч цагт би ханьдаа туслахад “асаалттай танк” шиг бэлэн. Чи минь алзахгүй ээ. Энгэртээ байгаа Гавьяатын тэмдэг шигээ л гялалзаад байхаас өөр яах вэ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-03 08:36

Та хоерт урт нас�##�ж удаан жаргахыг хүсье. Ямар сайхан хань вэ

ааа
ааа
2021-03-03 09:00

Өглөө ирэнгүйтээ ямар гоё юм уншихваа сайхан байлаа

ЗОЧИН
ЗОЧИН
2021-03-03 11:22

таны уран бүтээл үнэхээр сайхан та хоёрт аз жарг�##� эрүүл энхийг хүсье

durvud hun bish
durvud hun bish
2021-03-03 11:39

durvd hun bish durvun shiir mah bish gedeg mongol ardiin zuir tsetsen ug estoi unen ug shuu

Зочин
Зочин
2021-03-03 11:40

po

зочин
зочин
2021-03-03 11:43

танд баяр хүргэе танд нэг сан�##� хэлье нэг жил хэдэн чадварлаг дуучидтай монголын бүх хот сумаар яваад тоглолт хийж мөнгө хуримтлуулаад ой модон дунд хаус авч байгаад уран бүтээлээ хийвэл танаас сайхан уран бүтээлүүд гарна даа оросын томчууд хөгжмийн зохиолч нар тийм сайхан тайван орчинд байх юм билээ танаас доошоо хүмүүс том хаус аваад байхад та яагаад болохгүй гэж дээ таныг аз жарг�##�тай элбэг баян амьдраасай гэж хүсч банйа

Зочин
Зочин
2021-03-03 12:01

урмыг нь хуг�##�ахаар ууцыг нь хуг�##� гэж төр бас зөв л харжээ. аятайхан дуунуудын эзэн нь юм байна энэ хүн. бөаяр хүргэе

Зочин
Зочин
2021-03-03 12:11

Ёстой сайхан нийтлэл байна.яруу найрагч мөн хөгжмийн зохиолч хоёр яахын аргагүй хувь тавилангаар учирчээ.та хоёрт аз жарг�##� хамгийн сайн сайхныг хүсье.олон олон жилүүдийг хамтдаа өнгөрүүлж олон олон сайхан уран бүтээл хийгээрэй.урт удаан наслаарай.мөн тайлан тоглолтоо хийгээрэй үзэх хүмүүс маш их байгаа.аргагүй л нэг нь гайхамшигтай аялгуу зохиодог нэг нь гайхамшигтай үгийн ариван их сантай зохиолч нар байна.амжилт хүсье

Gh
Gh
2021-03-03 14:14

Goe chin setgeliin yaria bn
Ger buld n eruul enhiig husiye

Амжилт
Амжилт
2021-03-03 14:23

Гарчиг нь бараг нь бараг дуу юм бишүү

зочин
зочин
2021-03-03 14:26

муу хөгшин чинь з�##�уухан авгай аваад суучихжээ.

Bayar
Bayar
2021-03-03 14:51

Uneheer saihan Er hun hani baina AZ jargal husie

Зочин
Зочин
2021-03-03 15:00

Энэ эмэгтэйг бүр биширлээ. Гайхамшигтай юмаа. Уран бүтээлийн амжилт хүсэе. Эрүүл энх аз жарг�##�ыг хүсэе.

Зочин
Зочин
2021-03-03 15:41

ХИЛИЙН ЗАСТАВЫН ХАР НҮДЭН БҮСГҮЙГ ЗОХИОСОН БОЛ ЮУ ЯРИХ ВЭ? УГЗ

Зочин
Зочин
2021-03-03 17:20

Ёстой нүдээ олсон ганган шагн�##� байсаан.

nn
nn
2021-03-03 20:55

nnnn

Иргэн
Иргэн
2021-03-03 22:23

Энэ төмөр тийм чух�##� юм уу?

сарангэрэл.
сарангэрэл.
2021-03-03 22:36

Uheer dotor ogshiloo ta 2 t buh zuiliin deediin deediig husie

Зочин
Зочин
2021-03-03 22:51

Хөөрхий дөө хүний ганц хүү сайхан ханьтай учирч сайн сайхан амьдарч сэтгэл өндөр, бас гавъа зүтгэлийг нь улс үнэлээд маш сайхан байна. Үнэхээр сайхан хөгжмийн зохиолч, ямар сайхан ханьтай учраа вэ. Маш том баяр хүргэе

Зочин
Зочин
2021-03-03 23:43

Өнгөрсөн оны тэр олон дуу хаагуур явна.хэний ч хамаагүй сул шүлгэнд ая хийгээд байв даа

Би
Би
2021-03-04 03:06

Сайн сайхан хань бн

Зочин
Зочин
2021-03-04 06:50

Ямар их хөдөлмөр бэ томоос том баяр хүргьэ. Үнэхээр бие бие олсон байна.

Зочин
Зочин
2021-03-04 06:54

Сайхан хосууддаа аз жарг�##� хүсье.

Zochin
Zochin
2021-03-04 07:39

Bur setgel dogdolj uzlee,shagnal yag eznee oljee???? goy nevtruuleg bolson bn, Ehner ni yasan z huurhun yasan z mundag emegtei vee bicherlee bicherlee, yostoi iim ehnertei bgad altsahgui ee Az jargal husiy????

Зочин
Зочин
2021-03-04 09:47

Yamar goyo tuuh ve. Ger buld n az jargal eruul enkh bas olon saihan shine uran buteel husie.

Za 2 oo zahih zuil bnaa
Za 2 oo zahih zuil bnaa
2021-03-04 21:15

Odoo gyals bambirdaltsaad neg hoorhon ur dundaasaa gargaad av ain minii aaviin egch 53 tai torj bsan odoo ter huu ni gants hani ni bolj bgaa tegeheer oroitoh yum bhgui za tegeed urt udaan naslaj eruul enkh bj olon saihan setgelj shingesen uran buteel tuirvaarai bas hania gomdoochih vii geed oor shulegchidiin shulgiig algasaad bvaa tegehgui bol neg hev mayagt barigdaad 100n damjih buteel garahgui shuu za unen ugiig shuluuhan helchlee uuchlaarai bas tomoos tom ondoroos ondor amjilt husie az jargalaar byalhalzaj yavaarai

Зочин
Зочин
2021-03-04 23:10

Сайн ханьтай эр хүн хаана ч хэзээ ч газардахгүй.Ёстой хүний дээдтэй учирч дээ гавъяат минь.Сайхан эхнэрийг нь харахаар бүр цаанаасаа гоё энергитэй сайхан бүсгүй.Та хоёртоо хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.Он удаан жилийг хамтдаа туулах ерөөлийг дэвшүүлье.

Tsagaankhvv
Tsagaankhvv
2021-03-05 08:58

Ta 2-toi eruul enh sain saihan buhniig husen eruue.

Irged
Irged
2021-03-05 13:37

Bayar hurgie, dutuugaa nuhuj dunduur aa duurgesen ger bul uusej saihan humuus uchirch dee

Үлгэр домог шиг сайхан амьдрал
Үлгэр домог шиг сайхан амьдрал
2021-03-05 16:30

Одоо үед ч гэсэн үлгэр домог шиг сайхан амьдр�##� цогцлуулж байгаа та хоертоо урт нас�##�ж удаан жаргахыг ерөөе!!!

йыа
йыа
2021-03-05 17:09

Эрүүл энх, аз жарг�##�, хамгийн сайн сайхан бүгдийг хүсье.

Фэнүүдээс нь
Фэнүүдээс нь
2021-03-05 22:22

сайхан уран бүтээлийн эзэд байна. Улам их амжилт хүсье

Өнөр
Өнөр
2021-03-07 00:44

Та хоёртоо баярл�##�аа схн хүмүүс схн л амьдрах ёстой

Зочин
Зочин
2021-03-21 00:24

Та 2т амжилт сайн сайхныг хүсэе! Сайн ханьтай учирна гэдэг бурханы бэлэг. Маагаагийн эгч нь дүүгийнхээ гавьяат болохыг үзсэн бол ёстой их баярлах байсан даа арай л эрт явчихлаа.

ЗочинЦээгий
ЗочинЦээгий
2021-03-21 13:43

Сайхан гэр бүлд аз жарг�##�, эрүүл энхийг хүсье.Монголынхоо ард түмэнд сайхан уран бүтээлээрээ бэлэг барьж байгаарай.АМЖИЛТ...

Зочин
Зочин
2021-03-21 17:17

Маш сайхан хайрын түүх уншлаа. Амьдр�##� нь аз жарг�##�аар дүүрэн байж, эрүүл энх урт удаан наслаарай. Олон олон сайхан уран бүтээлээ туурвиарай.

Тэс
Тэс
2021-03-22 09:53

Хүний ганц л гэх юм. Нутгийн олон түмнээс эмээдэггүй юм уу эгч эрэгтэй дүү хоёртой 3н өргөмөл хүүхэдтэй айл Юм шүү дээ

зочин
зочин
2021-03-24 00:42

Сэтгэл сэтгэлээ ойлгоод, сайхан бүтээл хийгээд, эрүүл энх сайхан амьдрахыг хүсья.

Tanidaghyn
Tanidaghyn
2021-04-22 10:25

Ehner ni Solongos nuhuruu yasan yum bol? Ih shunaltai, ashigch avgai daa. Sain hyniig ashiglaad hayahgyi baihiig hysie!!!

Чимгээ
Чимгээ
2024-02-16 13:44

Ганаа бол гайхамшиг. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Эрүүл энх байж ихийг бүтээгээрэй

Маам
Маам
2024-02-16 15:06

Гайх�##�тай авъяасыг өнгөлж тордож зөв гольдролруу оруулж татаж мвсан зохиолч Ганчимэгтээ маш их баярладаг.сайхан сэтгэлтэй буянтай эмэгтэй. Та хоёртоо аз жарг�##�, эрүүл энхийг хүсэе

Back to top button