НИЙГЭМ

“Вакцинжуулалт удаан явагдаж буй нь хүн хоорондын зай барьдагтай холбоотой”

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг өгсөн. Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнгөрсөн 24 цагт 32 халдвар шинээр илэрсэн талаар мэдээлсэн.

Харин коронавирусийн вакцинжуулалтын процессын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өглөө:

“Вакцинжуулалтын явцад иргэдэд 1-2 хоногийн хугацаанд хариу урвалууд илэрч байна. Дийлэнхэд нь халуурах, вакцин тариулсан хэсэг нь хавдаж, хөндүүрлэх зэрэг шинж илэрч байна.

Вакцинжуулалт удаан явцтай байна гэх асуудал нь талбарт хүн хоорондын зай барих, вакцин хийлгэсэн хүмүүсээ дараа нь тодорхой хугацаанд ажиглаж хянах зэрэг шаардлага байгаатай холбоотой. Вакцин хийлгэх хүний тоо нэмэгдэх тусам зохион байгуулалттай нэгжүүдээ өргөтгөнө”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 3, 2021 12:53

Удаан байна шүү.

Ард түмэн
Ард түмэн
3 сар 3, 2021 19:31

Эмнэлэгийн эмч ажилтнуудад хийж байгаа юм чинь эмнэлэгүүднд хийлгэх хүмүүсийн тоогоор нь явуулаад эмнэлэг эмнэлэг дээрээ хийвэл хурдан болно. Толгой нь ажиллахгүй байна. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД ЗОХИОН БАЙГУУЛАХ УР ЧАДВАР ДУТАГДАЖ БАЙНА!!!

Зочин
Зочин
3 сар 3, 2021 20:34

Тийм шүү маш удаан яст мэлхийн хурдаар явж байна. Эмнэлэг болгон вакцинатортой эмнэлгүүдэд нь ажилчдынх нь тоогоор хувиарлаад зэрэг хийх хэрэгтэй зохион байгуул�##�т маш муу бна.

Зочин
Зочин
3 сар 3, 2021 20:38

ХӨСҮТ хэдхэн жоохон вакцинаа зохицуулж чадахгүй ямар сонин байгууллага вэ бүх ард түмнээ вакцинжуулахад энэ царайгаар хэдэн арван жил болох юм байна даа хөөрхий арай байна

Холбоотой мэдээ

Back to top button