ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

Доктор Б.Хашчулуун: Нэг хүнд ч болов амьдрал бэлэглэе гэж бодоод ЭХ ОРОНДОО ирлээ

Азийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтад Монгол Улсаас анх удаа сонгогдсон эмч бол Батмөнхийн Хашчулуун. Түүний хувьд Солонгос, Япон, ОХУ-д ажиллаж байсан туршлагатай юм. БНСУ-ийн “Чосун” их сургуулийн докторант тэрбээр зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмчээр тус улсад зургаан жил ажиллаж, амьдарсан. Өнгөрсөн хоёрдугаар сард эх орондоо ирж, тусгаарлалтаас хэдхэн хоногийн өмнө гараад байхад нь түүнийг барьж авлаа.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГЭЭ ААВ, ЭЭЖИЙГЭЭ ГЭЖ БОДДОГ

-Монголдоо ажиллаж амьдрахаар бүр мөсөн ирэв үү?

-Би бөөрний чулуутай болж, чулуугаа бутлуулах гээд БНСУ-д очиж байсан юм. Тэгэхэд ийм гоё эмнэлэг байдаг юм уу, ийм эмнэлэгт ажиллаж үзэх юмсан гэсэн мөрөөдөлтэй болсон. Тэгээд “Ач” анагаах ухааны сургуульд элсэн суралцаж, сургуулиа төгсөөд 2013-2015 оны хооронд Сонгдо эмнэлэгт ажилласан. Ажиллаж байх хугацаандаа АШУҮИС-ийн мэс заслын резидент-д сурсан. Дараа нь БНСУ руу явж суралцсан.

Одоо бол Монголдоо ажиллаж, амьдрахаар нэг мөр ирсэн. Анх ажлын гараагаа эхэлж байсан Сонгдо эмнэлэгтээ ажиллаж байна. Тусгаарлалтын хугацаагаа дуусгаад даваа гарагаас л ажилдаа орлоо.

-Эх орондоо ирж ажиллах нь өөрийн тань сонголт байв уу. Эсвэл Б.Болдсайхан эмч дагуулаад ирэв үү?

-Б.Болдсайхан эмч Монголдоо очоод ажиллавал ямар вэ гэсэн. Түүнээс ч өмнө би монголдоо очиж ажиллая гэсэн бодолтой байсан. БНСУ-д хагалгаа хийгээд ажиллах сайхан л даа. Гэхдээ төрсөн нутаг, монголын ард түмэн минь миний хийж чадах хагалгаануудыг хийлгэх чадахгүй гадагшаа яваад байгаа юм биш биз гэж бодсон. Миний хувьд зүрхний хагалгаанаас гадна уушгины хавдар, улаан хоолойн халдварын хагалгаа хийдэг. Тиймдээ ч нэг хүнд ч болов амьдрал бэлэглэж, өөрийн чадах зүйлээ хийе гээд зориглоод ирсэн.

Уушгины хавдартай хүнд ямар ч зовуур илрэхгүй тул 40-өөс дээш насны иргэд жилдээ нэг удаа цээжний тодосгогчгүй компьютер томографигт орж байх хэрэгтэй. Хавдартай гэдгээ мэдэхгүй явсаар эцсийн шатандаа очвол цусаар бөөлждөг. Уушгины хавдар, улаан хоолойн халдвартай хүн Монголд их бий. Монголд оношлогдоод БНСУ руу очиж хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийн төлбөр маш өндөр байдаг. Харин бид Монголд 7-8 сая төгрөгөөр л тус хагалгааг хийнэ. Би БНСУ-д байхдаа уушгины хавдартай хоёр ч монгол хүнд хагалгаа хийж байсан.

Уушгины хавдрын хагалгааг дурангаар хийгээд дууссаны дараа маш их өвдөлттэй байдаг л даа. Хүн өвдөх юм бол бага амьсгалдаг. Тэгээд ирэхээр бусад эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдоод эхэлнэ. Иймд маш хянуур, өвчтөнийхөө өвдөлтийг хүртэл маш сайн анхаарч, үйлчлэгчдийгээ аав, ээжийгээ л гэж боддог.

-ХАГАЛГААНУУДЫГ ЖИЖИГ ЗҮСЛЭГЭЭР ХИЙНЭ-

-Эх орондоо очоод үүнийг л хийх юмсан хэмээн дотроо тээж ирсэн хүсэл, зорилго бий л байх.

-Миний хувьд гурван жил хагасын өмнө эх орондоо ирж долоо хоночхоод л буцсан юм. Тэр хугацаандаа Б.Болдсайхан эмчтэй цуг баруун талын уушгийг бүтэн тайрах хагалгаа хийж байсан. Харин энэ удаа эх орондоо нэг мөр ирлээ. Сайхан байна.

Хагалгаануудыг жижиг зүслэгээр хийнэ. Ингэснээр хагалгаанд орсон хүнд өвдөлт бага мэдрэгдэнэ. Мөн гурав хоногийн дараа л эмнэлгээс гарч болно. БНСУ, Японд жижиг зүслэгтэй уг хагалгаа их дэлгэрсэн. Би өөрөө ч энэ төрлийн хагалгаануудыг хийж байгаад ирсэн.

-Та БНСУ-д ЕБС-иа төгссөн. Сургуулиа төгсчхөөд тэндээ боловсрол эзэмшиж болох байсан. Яагаад энд ирж дээд боловсрол эзэмшье гэж шийдсэн бэ?

-ЕБС-иа төгсчхөөд тэндээ эмчээр сурахыг хүссэн боловч төлбөр нь өндөр байсан. Ойролцоогоор хагас жилийн төлбөр нь 15 мянган доллар. Тэгээд дээрээс нь байр, хоол, номын мөнгө хэрэгтэй шүү дээ. Анагаахын нэг ном 500 доллар гэдэг. Тиймээс аав ээжтэйгээ ярьж, зөвлөлдөж байгаад Монголдоо ирж сурахаар болсон.

-Таныг эмч мэргэжилтний тань хувьд их юм зааж, чиглүүлсэн хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Багш нарыгаа л нэрлэнэ. Хоёрдугаар дамжааны оюутан байхад Мөнхтуяа эгч маань намайг багштай болгоно гээд Гуравдугаар эмнэлэг рүү дагуулаад очсон. Тэгээд Ш.Зоригоо багшид шар хадаг өгч, намайг шавь оруулсан. Багш шавийн барилдлагатай болоод 13 жил болж байна. Багштайгаа ажлын ч, амьдралын юмаа ярилцана. Маш сайн зөвлөх, хань болдог хүн. Ш.Зоригоо эмчийн багш нь Б.Болдсайхан эмч. Бас л миний багш. Мөн Б.Баярсайхан эмч бас л миний багш.

May be an image of 1 person and indoor

-Одоо багш нартайгаа хамт ажиллаж байгаа шүү дээ. Хамт ажиллах ямар байна вэ? Удахгүй хагалгааны ширээний ард хамтдаа зогсоно байх...

-Эхэндээ эвгүй байдаг байсан л даа, эмээдэг байсан. Харин БНСУ руу явж ирчхээд ингэж хийвэл зүгээр байсан гээд туршлагаа хуваалцдаг болсон. Өнөөдөр л гэхэд нэг хүүхэд зүрхний хагалгаанд орсон. Ажилдаа орсноос хойш гурван удаа хагалгааны ширээний ард зогссон. Харин ирэх долоо хоногт гурван том хүн хагалгаа хийлгэнэ.

-ХАГАЛГААНЫ ҮЕЭР МОНГОЛ АЯЛГУУ СОНСОХ ДУРТАЙ-

-БНСУ-д байхдаа өдөрт хэдэн хүнд хагалгаа хийдэг байсан бэ?

-Янз, янз. Ажлын өдрүүдэд төлөвлөгөөт 7-8 хагалгаа хийгддэг. Мөн дээрээс нь яаралтай хийх хагалгаанууд гарч ирвэл хийнэ. Харин амралтын өдрүүдэд 14 хүнд хагалгаа хийдэг. Хагалгааны үеэр монгол аялгуу сонсох дуртай. Монгол аялгуу сонсоод хагалгаа хийхээр хагалгаа их сайхан болно. Өөртөө итгэх итгэл ч нэмэгддэг байсан. Хагалгааны өрөөнд байгаа эмч нар маань ч сонсох их дуртай. “Эмч ээ нөгөө аялгуу тавиад эхэлье” гэдэг.

-Олон цагийн хагалгаанд орохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн зоригжуулж, бэлтгэдэг байсан бэ?

-Яг л уралдааны морь шиг байдаг. Урд орой нь сэрвэгнээд, хагалгаанд орох хүмүүсийнхээ нэрийг ахиж нэг тулгана. Шинжилгээнүүдийг нь харна. Номоо ч эргүүлж харна.

Мөн БНСУ-д ажиллаж байхдаа хагалгааны бичлэгүүдээ дараа нь үздэг байсан. Тэгж л өөртэйгөө ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх оролдлогууд хийдэг байсан. Ингэснээр хагалгааны хурд их сайжирч, аль болох жижиг зүслэгээр хагалгаа хийдэг болдог.

-СОЛОНГОСТ СУРАЛЦАЖ, АЖИЛЛАСАН ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД 5000 ГАРУЙ ХАГАЛГАА ХИЙСЭН-

-Хамгийн олон цаг үргэлжилсэн хагалгаа юуны хагалгаа байсан бэ?

-17 цаг үргэлжилсэн. Хоёр хавтаст хавхлагыг солиод, зүрхний судас залгах хагалгаа байсан. Өмнө нь хагалгаа хийлгэсэн хүн байсан. Ер нь зүрхний хагалгаанд хоёр дахь удаагаа орох хэцүү байдаг юм. Наалдац ихтэй байдаг.

-17 цаг ус ч уухгүй, бие засахгүй, юм идэхгүй хагалгааны ширээний ард зогсох хэцүү биш үү. Халширч байв уу?

-Хагалгааны үеэр өөр юм боддоггүй. Өлсөх мэдрэмж ер төрдөггүй. Шээс ч хүрдэггүй. Өнөөдөр хэн чухал вэ? гэдэг асуулт толгойд байнга бодогддог. Тиймээс тэр хүний төлөө юм юмаа л зориулна. Гэхдээ зөвхөн мэс заслын эмч бүгдийг нь хийчихдэг юм биш л дээ. Бүхэл бүтэн баг цаана нь ажиллаж байгаа. Хагалгааны өрөөний үүдээр орж ирсэн хүн бүхэн үүргээ сайн биелүүлж байж л хагалгааг маш сайн хийнэ.

May be an image of one or more people, people standing and food

-Та хэчнээн хүний амийг аварч, амьдрал бэлэглэв?

-Солонгост суралцаж, ажилласан зургаан жилийн хугацаанд 5000 гаруй хагалгаа хийсэн. Харин Монголд бол би зүрхний мэс заслын эмчээр ажиллаж үзээгүй. Сонгдо эмнэлэгт 2013-2015 оны хооронд ажиллаж байх үедээ хэвлийн хөндийн хагалгаа хийхэд нь орж, дуран барьдаг байсан.

-ХҮН ДЭЛГҮҮРТ ОРООД БАРААГАА СОНГОЖ АВДАГ ШИГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЭМЧЭЭ ӨӨРӨӨ СОНГОЖ, ҮЙЛЧЛҮҮЛДЭГ-

-Гадаадын орнуудад ажиллаж үзсэн хүний хувьд эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай болон адил талуудыг анзаарсан байх?

-Гаднын орнуудад даатгалын систем өндөр хөгжчихсөн. Үйлчлүүлэгчийн халааснаас мөнгө бага гардаг. Хувь хүний өөрийн даатгал, улсын даатгал гэж байдаг болохоор эмнэлгийн үйлчилгээ аваад гарахдаа өөрөөсөө мөнгө гаргахгүй, эсрэгээрээ мөнгө авдаг. Мөн хүн дэлгүүрт ороод бараагаа сонгож авдаг шиг үйлчлүүлэгч эмчээ өөрөө сонгож, үйлчлүүлдэг. Тийм сонголттой байснаар үйлчлүүлэгчид итгэл төрдөг гэж би боддог. Үйлчлүүлэгч эмчээ сонгож үзүүлж буй нь тухайн эмчийг дүгнэх нэг үзүүлэлт юм. Түүгээр нь цалин, урамшууллыг нь тогтооно. Мөн ажилласан жилээс хамаарч цалингийн хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Зарим эмч бол маш өндөр цалинтай. Ойролцоогоор жилд 300 сая вон авдаг.

-Харин манай улсад эмч нарийн цалин бага. Тиймээс эмч нар өвчтөнөөсөө мөнгө нэхэж буй. Та уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Цалин бага ч гэсэн энэ хүнээс хэдэн төгрөг авчих юмсан гэсэн бодолтой эмч лав байдаггүй байх. Хийсэн хагалгаагаа мөнгө болгож хардаг, мөнгө ольё гэж эмчийн мэргэжлийг сонгодоггүй байх. Үнэхээр тийм бодолтой байсан бол амьдралынхаа 10 жилийг ном, цаастай зууралдалгүй бизнес хийх байсан биз. Зарим нэг тохиолдолд үйлчлүүлэгчид өөрсдөө мөнгө өгдөг юм билээ.

Харин зарим нэг тоног төхөөрөмж байхгүй тул монголчууд гадагшаа явж эмчлүүлж, өндөр өртгөөр хагалгаа хийлгэж байгаа. Уг асуудлыг шийдэхийн тулд бид даатгалын системээ л хөгжүүлэх хэрэгтэй.

-ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСТОЛ, ТАРГАЛАЛТ, СТРЕССТЭЙ ХОЛБООТОЙ-

-Монголчуудын зүрхний өвчлөлийн онцлог. БНСУ-тай харьцуулахад өвчлөл хэр өндөр байдаг вэ?

-Манай улс зүрхний өвчлөлөөрөө эхний тавд багтдаг. Монголчууд илүү их өөх тос хэрэглэдэгтэй холбоотой. Өөх тос их хэрэглэснээсээ болоод зүрхний цусан хангамжийн дутагдалд ордог юм. Хэрэв цээжээр өвдсөн, зовууртай байгаа бол эрт үедээ оношлуулах хэрэгтэй. Ер нь жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээ хийлгэвэл их зүгээр. Бүтэн биеийн шинжилгээ гэхээр зарим хүмүүс айгаад байдаг. Уг нь нас насанд тохирсон шинжилгээнүүд байдаг юм.

-Энэ тухай та жаахан дэлгэрүүлээч?

-Залуучууд  B, C вирусийн шинжилгээ өгнө. Хэрэв вирусгүй байх юм бол вирусийн вакцин тариулах хэрэгтэй. Ингэснээр халдвар авах эрсдэлийг 70-80 хувь буурах юм.

Харин дунд эргэм насны хүмүүс таргалалт ихтэй байдаг. Цусан дахь өөх, тосны хэмжээ ихсээд ирэхээр судас нарийсах өвчнийг үүсгэдэг. Дан ялангуяа зүрх, тархины судсан дээр маш их үүсдэг. Дээрээс нь таргалалттай холбоотойгоор даралт ихэсдэг. Тиймээс жилдээ нэг удаа цусны шинжилгээ өгч, цусан дахь өөх, тосны хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй. Мөн бүдүүн, гэдэс болон ходоодоо дурандуулах хэрэгтэй. Ингэж л бид 10 жилийн дараах өөртөө том бэлэг бэлдэх юм.

Хэрэв хавдартай гэдгээ эхэн үедээ мэдчихвэл жижиг зүслэгээр дуран оруулаад авчихна. Харин хожуу үед нь мэдвэл хэвлийгээ бүтэн нээлгэж хагалгаанд орно.

-Зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгааныг өөр юутай холбон тайлбарлах вэ?

-Хөдөлгөөний хомстол, таргалалт, стресстэй шууд холбоотой. Стресстэснээс болоод маш их хэмжээний гормон ялгарч, зүрх дэлсэнэ. Ингэснээрээ даралт ихэснэ.

-Тэгвэл хүүхдүүд зүрхний гажигтай төрөөд буй нь юутай холбоотой вэ?

-Агаарын бохирдол, хүрээлэн байгаа орчин, эцэг, эхийн удамшил, төрсний дараа бөглөрөх ёстой судаснууд бөглөрөөгүйгээс болоод төрөлхийн гажиг болдог гээд янз, янзын шалтгаан бий.  Яг түүнээс болдог гэсэн юм байхгүй.

-Та гадаадад ажиллаж байхдаа Монголд очиж ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн ажилчидтай таарч байв уу?

-Монгол тал сайхан нутагтай. Маш сайхан түүхтэй. Тийм учраас Монголд ирэхийг хүсэж буй эмч нар маш их байдаг. “Очиж үзэх юмсан. Зун очно оо” гэсэн эмч юм нар их байгаа. Багш нар маань зун коронавирус намжвал манай улсад зочилно. Ирэхээр нь хагалгаа хийлгүүлнэ гэж бодож байгаа.


ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гоё оо
Гоё оо
2021-03-04 09:17

Эх орондоо тавтай МОРИЛ
Эмч хүн та...

Иргэн
Иргэн
2021-03-04 09:52

Монголд маань нэгэн сайхан эмч өөрийн хүч хөдөлмөрөөр гадаад оронд мэргэшээд ирнэ гэдэг бидэнд маш том олз. Ард түмэн минь бид дэмжээд авьяа. Хийсэн хөдөлмөрийг нь зөв үнэлээд ц�##�ин хөлсийг нь зөв ойлгоосой билээ дээ. Амжилт хүсье.

ЭХ ОРОН
ЭХ ОРОН
2021-03-04 09:59

ТАВТАЙ МОРИЛ АРД ТҮМЭН ЧИНЬ ИХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА ДАА

Эмч
Эмч
2021-03-04 10:11

монголдоо тавтай морил

Muujig
Muujig
2021-03-04 11:06

Ajliin undur amjilt khusej eruue

Зочин
Зочин
2021-03-04 11:25

Tun saihan medee bna. Ajlin undur amjilt, eruul enh, az jargalig husen eruue.

Зочин
Зочин
2021-03-04 11:36

Амжилт хүсье.

zochin
zochin
2021-03-04 11:56

Mongol xun iim l setgel zurxtei baix yostoi. Mundag zaluu bna. Amjilt xusiye.

Зочин
Зочин
2021-03-04 12:07

Ямар гоё вэ. Яг л кино шиг. Эх орондоо ирж сурсан мэдсэнээ харуулж бу�####�д амьдр�##� бэлэглэнэ гэдэг гайх�##�тай сайхан юм. Амжилт хүсье эмч ээ

Зочин
Зочин
2021-03-04 14:39

Агуу юм аа. Асар их амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

иргэн
иргэн
2021-03-04 14:48

БАЯРЛАЛАА АМЖИЛТ ХҮСЬЕ... ЭРҮҮЛ БҮХНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭЭД ӨГӨӨРЭЙ АЧТАН МИНЬ

Зочин
Зочин
2021-03-04 17:27

Эх орондоо ажилласан нь дээр дээ

Cc
Cc
2021-03-05 07:11

Baharhaj bna.

Зочин
Зочин
2021-03-05 18:20

Энэ л удаа монгол хүний атаач арс�##�дсан аашаа энэ з�##�ууд бүү гаргаарай гэж хамт ажилладаг эмч нараас нь гуйж байна шүү. Бид ийм чад�##�тай з�##�уучуудаа гол дуу буцаагаад хөөгөөд явуулчихдаг араншинтай гэдэг ээ хааяа санаж байв�##� зүгээр сэн.

Зочин
Зочин
2021-03-16 15:32

Bayarlalaa bayarlalaa. Bidniigee geed hureed irdeg hun bas baidag yum bna.

Холбоотой мэдээ

Back to top button