НИЙГЭМ
Өнөөдөр Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно

Өнөөдөр /2021.03.05/ Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хуралдахаар товлогджээ.
Зөвлөгөөнөөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг батлах, Улсын Дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын төсөл зэргийг хэлэлцэх юм байна.
Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгох нь анхаарал татаж байгаа юм.
Г.САНСАРМАА