Нийгмийн
Археологич У.Эрдэнэбат Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ

МУИС-ийн профессор, археологич Уламбаярын Эрдэнэбат төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын одонгоор шагнуулжээ. Тэрбээр 1990 онд 31-р дунд сургуулийг төгсөж, 1994-2000 оны хооронд МУИС-ийг бакалавр, магистр хамгаалжээ. Мөн 2006 онд ХБНГУ-ын Бонны Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.