
Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчид Катарын Доха хотод энэ сарын 14-20-нд болох олимпийн эрхийн төлөөх Азийн бүсийн тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд өрсөлдөх тамирчид Катарыг зорилоо.

Олимпийн эрхийн тэмцээнд ОУХМ Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг, спортын мастер Б.Должинзуу, Б.Болор-эрдэнэ нар оролцоно.

Тэднийг Катарыг зорихын өмнө Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга тамирчдадаа “Butterfly” фермийн иж бүрдэл хувцас, хэрэгсэл гардуулан, амжилт хүсчээ.
Монголын ширээний теннисчид Катарт тэмцээнд оролцсоныхоо дараа Казахстаны шигшээ багтай дөрөвдүгээр сарын 5 хүртэл хамтарсан бэлтгэл хийчихээд эх орондоо ирнэ.
З####уучууддаа амжилт хүсье. Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуусгаарай.