Турк, Казахстаны төрийн тэргүүнүүд ширээний теннис тогложээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар Анкара хотноо албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа ширээний теннис тоглосон байна.
Казахстаны төрийн тэргүүн тавдугаар 10-ны мягмар гарагт Туркийн нийслэл Анкара хотод хүрэлцэн ирж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийсэн юм.

Хэлэлцээрээр төрийн тэргүүнүүд хоёр орны харилцаагаа улам өргөжүүлж, ялангуяа стратегийн түншлэлээ дээд төвшинд хүргэхээр тохиролцож, мөн нэг тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна.

Харин хэлэлцээрийн дараа тэд ширээний теннис тоглосныг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Тоглолтын гэрэл зургуудыг Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба “Telegram” сувагт нийтэлжээ.
Сонирхуулахад, Токаев өмнө нь Казахстаны Ширээний Теннисний Холбооны Ерөнхийлөгчөөр 13 жил ажилласан туршлагатай.
Эх сурвалж: Anadolu
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hamt toglokh wmsan