Гадаад мэдээДЭЛХИЙ

Казахстаны сонгуульд Токаевын талын нам үнэмлэхүй ялалт байгуулав

Ням гарагт /2026.08.23/ Казахстан улс ээлжит бус сонгууль явуулахад шинээр байгуулагдсан Адилет нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тус намыг энэ жилийн эхээр Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын туслахууд үүсгэн байгуулж, эрх баригч Аманат намыг шингээж авсан юм. Казахстаны төрийн хэвлэл нийтэлсэн мэдээллээс харвал Адилет нам 70-72 хувийн санал авсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тус сонгууль Токаевын эрх мэдлийг улам бататгасан явдал болов. Энэ жилийн эхээр Казахстан Үндсэн хуулиа өөрчилснөөр парламентын ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдсэн юм. Тус улсын Дээд шүүх өнгөрсөн сард мэдэгдэхдээ, шинэчилсэн Үндсэн хуулиар Токаев долоон жилийн хугацаатай шинээр сонгогдох боломжтой болсон гэжээ.

2019 онд 1991 оноос хойш Казахстаныг удирдсан Нурсултан Назарбаев огцорч, Токаев түүний залгамжлагчаар сонгогдсон юм. 2022 онд тогтворгүй байдал үүссэний улмаас Токаев Назарбаеваас харилцаагаа тасалсан билээ. Тухайн үед үүссэн үймээнийг Назарбаевын холбоотнууд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж Токаев үзсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button