Гадаад мэдээДЭЛХИЙ

Токаев Путинтэй уулзахдаа Украины дайныг зогсоохыг уриалсан байна

ОХУ-ын Омск хотод Орос-Казахстаны бүс нутгийн хамтын ажиллагааны форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар уулзжээ. Токаев Путинтэй уулзахдаа “Магадгүй энэ мөргөлдөөнийг зогсоож, Истанбулын хэлэлцээ шиг зүйл рүү буцсан нь дээр байх. Учир нь тэнд мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн. Дараа нь ОХУ зэрэг агуу гүрнүүдийн баталгаагаар бид удаан хүлээсэн энх тайван руу шилжиж чадна” гэсэн байна.

Токаев мөн “Дайны нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэхийг хэн ч мэдэхгүй. Учир нь хоёр тал хоёул өөрийн гэсэн байр сууртай. Залуус амь үрэгдэж байгаа нь харамсалтай” гэж хэлжээ.

Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха “Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Путинд дайныг зогсоох цаг болсон гэж хэлсэнд бид талархаж байна. Энэ бол бодитой, цаг үеэ олсон ухаалаг мессеж. Украин одоогийн фронтын шугам дээр дайныг зогсоож, дипломат харилцаанд шилжих санал тавьсан боловч Кремль энх тайвны арга замыг үгүйсгэсээр байна” гэж цахим хуудас дээрээ бичсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button