СПОРТ

Т.Тулга Ромын дэвжээнээс мөнгөн медаль хүртлээ

Маттео Пелликонегийн нэрэмжит чөлөөт бөхийн А зэрэглэлийн олон улсын тэмцээн Италийн нийслэл Ромд гуравдугаар сарын 3-7-нд боллоо. 26 дахь удаагийн тэмцээнээс өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртэв.

Т.Тулга Ромын шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж шигшээд шалгарсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Сонирхуулахад, Т.Тулга 2019 оны ДАШТ-д V байрт шалгарч, Токиогийн олимпод оролцох эрх авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Huch
Huch
2021-03-08 11:00

Bayr hurgey

Холбоотой мэдээ

Back to top button