НИЙГЭМНийгэм мэдээ
Чөлөөт бөхийн Азийн зуны спортын наадамд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлалаа
Монголын чөлөөт бөхийн холбооноос ирэх есдүгээр сард болох Азийн зуны спортын XX наадамд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлалаа. Сонгон шалгаруулалтын тэмцээнд түрүүлсэн тамирчид Япон улсыг зорих эрхтэй болжээ. Энэ шалгаруулалтаас "Ханжоу 2022" Азийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга жин өгсөн 74 кг-д барилдахаар болжээ.
Тэрээр Ханжоуд 65 кг-д түрүүлж байсан бол өнгөрсөн жилийн ДАШТ-д 70 кг-д барилдсан. Энэ жилийн Азийн наадамд гавьяат тамирчин Т.Тулга 74 кг-д хүч үзэхээр болжээ. Мөн эмэгтэй бөхчүүдээс Б.Хулан, Т.Алтжин, Э.Дэлгэрмаа нарын шилдэг тамирчид Азийн наадамд өрсөлдөхөөр болсон байна.
- Эмэгтэй: 50 кг: Б.Мөнхнар /Алдар/, 53 кг: Б.Отгонтуяа /Алдар/, 57 кг: Б.Хулан /Алдар/, 62 кг: Т.Алтжин /Хилчин/, 68 кг: Э.Дэлгэрмаа /Хүч/, 76 кг: Э.Даваанасан Алдар/
- Эрэгтэй: 57 кг: М.Даваабанди /Алдар, 65 кг: А.Анх-Эрдэнэ /Алдар/, 74 кг: Т.Тулга /Хүч/, 86 кг: О.Сүлдхүү /Алдар , 97 кг: Г.Ганхуяг /Алдар/, 125 кг: Б.Намбардагва /Баянгол дүүрэг Аваргууд/
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.