
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо энэ сарын 7-12-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. "Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн ААШТ-ний 68 кг-д хүч сорьж буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа эхний тойрогт Узбекистаны Светлана Окназароваг буулгаж авлаа.
Тэрбээр шигшээ наймд Өмнөд Солонгосын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Пак Хёнёнтай барилдахаар болж байна. Түүнчлэн хагас шигшээд Дэлхийн болон Азийн хошой аварга Морикаватай таарах магадлал өндөр байна.
Азийн шилдэг хүчтэнүүд ур чадвар, тэсвэр хатуужил, хүч бяраа сорин өрсөлдөж буй энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 13, эмэгтэй 10 тамирчин хүч үзэж байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.