НИЙГЭМНийгэм мэдээ
U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс таван медаль хүртлээ
Вьетнам улсын Да Нанг хотноо зохион байгуулагдаж буй Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U23 насны ангиллын барилдаан амжилттай өндөрлөж, Монголын баг тамирчид 5 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Үүнд:
Эрэгтэйчүүдийн төрөл
• 57 кг – Лувсандагва хүрэл медаль
• 70 кг – Анх-Эрдэнэ хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн төрөл
• 65 кг – Н.Нархажид мөнгөн медаль
• 68 кг – Б.Одзаяа хүрэл медаль
• 72 кг – Э.Одгэрэл мөнгөн медаль
Монгол Улсынхаа тамирчдыг энэ удаад МУГТ Б.Наранбаатар тэргүүтэй МУГТ Г.Мандахнаран, ОУХМ Н.Ганбаатар, Д.Мөнхбаяр нарын дасгалжуулагчид удирдан амжилттай оролцлоо. Тивийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилттай оролцсон байна.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.