НийгмийнНийгэм мэдээ
МУГТ Т.Тулга Азийн аваргаас гурав дахь мөнгөн медаль хүртэв

"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд МУГТ Т.Тулга мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний Азийн аваргаас авч буй гурав дахь мөнгөн медаль болж байна.
Тэрбээр шигшээ барилдаанд Энэтхэгийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Абиманютэй өрсөлдөн, 5:3 оноогоор ялагдал хүлээв.
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга өмнө нь Азийн аваргын 65 кг-ын жинд хоёр удаа финалдаж, хошой мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан. Тэгвэл энэ удаа жин өгсөж, 70 кг-д хүч сориод гурав дахь мөнгөн медалиа авлаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.