
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хоёр дахь барилдаанаа хийлээ. Тэрбээр Энэтхэгийн бөх, өнгөрсөн оны Азийн АШТ-ий 62 кг-ын жинд түрүүлсэн Манишатай хүч сорьсон барилдсан юм.
Тус барилдаанд Б.Хулан илүүрхэж, 8:2 оноогоор ялж хагас шигшээд өмнөх оны Азийн АШТ-ий 57 кг-д аваргалсан Японы Сара Натамитэй хүч сорихоор боллоо. Сара Натами Азийн аваргаас хошой алт, нэг мөнгөн медаль атгаад байгаа энэ жингийн манлай бөх.
Б.АЗЖАРГАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулан минь зогсолтгүй урагшлаад байгаарай чи олимпийн аварга болох монгол эмэгтэй шүү.