ДЭЛХИЙ

Хатан хаан Элизабет Харри болон Меганд тохиолдсон зүйлсэд эмгэнэж буйгаа илэрхийлэв

Өнгөрсөн мягмар гарагт (2020.03.09) хатан хаан Элизабет мэдэгдэл хийхдээ Британийн хааны гэр бүл ханхүү Харри, Меган болон тэдний хүүд тохиолдсон зүйлсэд эмгэнэж байна хэмээжээ. Тус мэдэгдэлдээ тэрбээр Харри, Меган нарын хүүхдийг арьс өнгөөр ялгаварлан хэлсэн үгийг хувиараа шалгаж үзэх болно гэсэн байна.

Меган Маркл ням гарагт (2020.03.07) Опра Уинфритэй хийсэн ярилцлагадаа Британийн хааны гэр бүлийн гишүүн тэдний хүү Арчигийн арьсны өнгө хэр хар байгааг асуусан хэмээсэн билээ. Мөн тус ярилцлагын үеэр Харри аав Чарльздаа урам хугарсан гэж хэлсэн юм.

Ярилцлага “CBS” сувгаар цацагдсаны дараа ханхүү Харри болон Меган Маркл нарыг дэмжиж өмөөрсөн болон шүүмжилсэн хүмүүс их байсан. Тухайлбал сэтгүүлч Пирс Морган тус ярилцлагыг Меган Марклын амьдралдаа хамгийн сайн жүжиглэсэн мөч хэмээн хатуу шүүмжилсэн билээ. Харин Твиттер дээр “Хаант засгийг хал” хэмээн олон хэрэглэгч жиргэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юю
Юю
2021-03-10 16:45

би лав меган марзлд дургүй.
Яг пануужин шиг шун�##�тай амбицтай жүжигчин хүүхэн.

ХЭХЭ
ХЭХЭ
2021-03-10 21:03

БУЯНДОРЖ ЭРГҮҮ ХАР МАЛ

Холбоотой мэдээ

Back to top button