Нийгмийн
Томас Бах ОУОХ-г 2025 он хүртэл удирдахаар боллоо

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганаар одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бахыг улираан ажиллуулахаар боллоо. Чуулганд оролцсон оролцсон 94 гишүүний 93 нь түүнийг дэмжсэн байна.
Ингэснээр Томас Бах ОУОХ-ыг 2025 он хүртэл удирдахаар боллоо.
Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг оролцож байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.