СПОРТ

Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ яагаад татсан бэ

МҮОХ-ны өнөөдрийн чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно. “Спортын цагаан ордон”-г удирдах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан, Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы үеэр гэнэт нэрээ татсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Х.Баттулга яагаад нэрээ татав. Тэгээд өмнө нь бус МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрийг яг зарлах үеэр.

 Өдгөө тэрбээр АН-ын даргад нэр дэвшин, орон нутгаар явааг манай уншигчид сайн мэднэ. Х.Баттулга өнөөгийн чуулганд ирж амжаагүй. Нөгөө талаар нэрээ татахад нөлөөлсөн гол шалтгаан нь олимпын харти.

Улс төрийн намын сонгуульд нэр дэвшиж буй хүн Олимпын хорооны сонгуульд өрсөлдөх нь олимпын хартийг зөрчсөн үйлдэл. Энэ нь Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахаас өөр аргагүйд хүргэсэн гэнэ.

Ингэснээр МҮОХ-ны Ерөнхийлөгчид МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар өрсөлдөхөөр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button