Нийгмийн
Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргалаа

"Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Хорин Дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.
Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд “МИК Актив Хорин Дөрөв ТЗК” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 112 гаруй тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг гаргалаа.
ИЗББ-ын төрөл | Хэмжээ /төгрөгөөр/ |
Давуу эрхтэй ИЗББ I | 23,137,300,000 |
Давуу эрхтэй ИЗББ II | 64,140,600,000 |
Давуу эрхтэй ИЗББ III | 13,822,200,000 |
Энгийн эрхтэй | 11,240,700,000 |
Монголын ипотекийн корпораци
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.