Манай улс орон сууц худалдан авах чадвар муу, хүртээмжгүй гэх ангилалд багтаж байна
МИК, Санхүү эдийн засгийн сургуультай хамтран "Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам" судалгааны ажлыг хийж, саяхан танилцуулсан.
Тус судалгааны хүрээнд хийсэн худалдан авах чадварын шинжилгээгээр Манай улсын орон сууцны медиан үнэ, өрхийн медиан орлогын харьцаа 2023 оны байдлаар 7.8 байгаа нь орон сууц худалдан авах чадвар муу, хүртээмжгүй гэх ангилалд хамаарч байгааг онцолсон байна.
Угтаа орон сууцны үнэ өрхийн жилийн нийт орлогыг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байвал тухайн улсын орон сууцны зах зээлийг "Хүртээмжтэй" гэж үздэг. Харин 4.1-5-ын хооронд байгаа бол хүртээмжгүй, 5.1-ээс дээш тохиолдолд огт хүртээмжгүй гэж үздэг байна.
Мөн манай улсын орон сууцны үнэ орлогын харьцаа олон улсын дунджаас 1.32 дахин, зохистой түвшнээс 2.6 дахин өндөр буй. Иймд зохистой түвшинд хүрэхэд, орлого 2.6 дахин өсөх, эсвэл орон сууцны үнэ 2.6 дахин буурах шаардлагатай болох нь.
Дээрх зөрүүг орон сууцны үнэ өсөж буй хүчин зүйлсийг арилгах, дундаж хэрэглээнд тохирсон орон сууц нэмэгдэх байдлаар шийдвэрлэх нь зохимжтой хэмээн судлаачид үзэж байгаа аж.
Үүнээс гадна иргэд өрхийн орлогын 2/3-ыг түрээсийн төлбөрт зарцуулж байгаа ба орон сууцны санхүүжилт, нийлүүлэлтийн хомсдол нь айл өрхөд энэ хэмжээний санхүүгийн дарамт үүсгэдэг байна. Тус үзүүлэлт зохистой түвшнээс хоёр дахин өндөр буюу 2023 оны байдлаар түрээс, орлогын харьцаа 62 хувьтай гарчээ. Энэ нь түрээсийн төлбөрийн дарамт их гэсэн ангилалд багтаж байгааг илтгэх тоо.
Түрээс орлогын харьцааг хэрхэн тодорхойлдог вэ,
Жилийн нийт медиан түрээсийн үнийг өрхийн жилийн медиан орлогод харьцуулдаг ба 30 хувиас доош бол түрээсийн дарамтгүй гэж үздэг. Харин 30-50 хувийн хооронд дарамт мэдрэгдэхүйц, 50 хувиас дээш тохиолдолд түрээсийн дарамт маш их гэж үздэг байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайчууд засаглаж, ард түмэн нь улных юм чинь юун орон сууц худ�##�даж авах, гудамжныхаа дэлгүүрээс ганц т�##�х чү чамай авч, хоолны ногоогоо ширхэглэж, үмх мах грамлаж авдаг хүмүүст орон сууц бүүр цаашаа!