бизнес эрхлэгч

МИК-д худалдсан болон худалдахаар хүлээгдэж байгаа орон сууцны зээлийн мэдээллийг иргэд өөрсдөө шалгана

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийг Банкнаас худалдан авч, Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл дараагийн иргэнд орон сууцны зээл олгох эх үүсвэрийг бүрдүүлдэг. 

МИК-д худалдсан болон худалдахаар хүлээгдэж байгаа талаарх мэдээллийг иргэд www.mik.mn сайт хандаж “Иргэд олон нийт” цэсний “Ипотекийн зээлийн мэдээлэл авах” хэсгээс “Дан” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан дараах 3 төрлийн мэдээллийг авах боломжтой боллоо. 

  • МИК-д шилжсэн эсэх. Тухайн орон сууцны зээлийг Банкнаас МИК-д худалдсан эсэх мэдээллийг энэ хэсгээс харах боломжтой.
  • Хүсэлтийн явц. Зээлдэгч нь МИК-д худалдсан зээлийн барьцаа хөрөнгө, зээлдэгч, төлбөрийн хуваарь гэх мэт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийн явцыг энэ хэсгээс харах боломжтой. 
  • Барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлтийн явц. Орон сууцны зээлээс хэсэгчлэн болон бүрэн төлөлт хийж урьдчилгаа төлбөрт барьцаалсан барьцаа болон үндсэн барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тохиолдолд явцын мэдээллийг энэ хэсгээс харах боломжтой. 

МИК нь олон улсын мэдээлэл аюулгүй байдлын “ISO/IEC 27001:2013” стандартыг хэрэгжүүлэгч байгууллага тул хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалж, “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан дээрх мэдээллийг зөвхөн тухайн зээлдэгчдэд өгч  байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 19, 2024 20:18

Энэ бас нэг ойлгомжгүй компани байна !

Холбоотой мэдээ

Back to top button