НИЙГЭМ

Байртай болох урьдчилгааны босгыг 30-аас 15 хувь болгон бууруулна

Орон сууцны зээл авах хүсэлтэй иргэдийн хамгийн том даваа нь сар бүрийн хэрэглээний төлбөрөөсөө гадна байрны урьдчилгаа бүрдүүлэх байдаг. Байрны үнэ хэдэн зуун саяд хүрсэн энэ үед 30 хувийн урьдчилгаа гэдэг олон өрхийн хувьд хуримтлуулахад амаргүй мөнгө. Өнөөдөр мөрдөж буй ипотекийн зээлийн нөхцөлөөр орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа төлбөрт төлөх шаардлагатай.

Мөн өрхийн нийт зээлийн сарын төлбөр орлогын 45 хувиас хэтрэхгүй байх шалгууртай. Харин 2027 оны төсвийн төсөлтэй хамт Засгийн газраас төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулах бодлогыг танилцууллаа. 

Мөн ирэх онд нийт 16 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөж, 14 мянган өрхийг ипотекийн зээлд, 2000 өрхийг түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулахаар мэдээлсэн. 

15 хувь гэдэг иргэдэд ямар өөрчлөлт авчрах вэ? 

Жишээ нь, 60 метр квадрат байр 240 сая төгрөгийн үнэтэй байлаа гэж бодъё. Одоогийн 30 хувийн нөхцөлөөр иргэн 72 сая төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх шаардлагатай. Харин 15 хувь болбол 36 сая төгрөг хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, нэг өрхөөс шаардагдах эхний төлбөр 36 сая төгрөгөөр багасна. Энэ бол тоон дээрх энгийн өөрчлөлт мэт боловч байр хайж буй гэр бүлийн хувьд асар том ялгаа. 72 сая төгрөг хуримтлуулахын тулд олон жил түрээс төлж, амьдралын бусад зардлаа танах шаардлагатай бол 36 саяд хүрэх боломж харьцангуй ойрхон. 

Иргэн өмнө нь байрны үнийн 70 хувийг зээлээр төлөх байсан бол 15 хувийн урьдчилгаатай тохиолдолд 85 хувийг зээлээр санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл эхний босго намсахын зэрэгцээ зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс “15 хувийн урьдчилгаа” гэдэг ганц тоонд баярлахаас илүүтэй сарын төлбөр хэд болох, нийт хэдэн төгрөгийг зээлд төлөх, өрхийн орлогод ямар дарамт үүсэхийг тооцоолох шаарлагатай. 

Орон сууцны урьдчилгааг бууруулах нь эрэлт нэмэгдүүлэх сайн талтай. Гэвч байрны нийлүүлэлт хангалттай хэмжээнд өсөхгүй бол эрэлт нэмэгдсэнээр үнэ өсөх, улмаар өрхийн өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэйг эдийн засгийн шинжээчид анхааруулж байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

15 хувь болголоо гээд байртай болох амархан болохгүй ээ. Байрны үнэ өсөөд эхэлбэл энэ бодлого хэнд ашигтай вэ?

Зочин
Зочин

Ипотек авсан хүн олон жил төлнө. Тэгэхээр өнөөдрийн шийдвэрээс илүү маргаашийн өрхийн амьдралыг тооцох хэрэгтэй.

Зочин
Зочин

Bairnii une heden zuun say bolson nuhtsuld uridchilgaa buuruulahaas iluu unee togтвortoi bailgah bodlogo heregtei.

Зочин
Зочин

Irgedeer bairtai boloh bolomj nemegdeh ni sain. Gehdee 85 huviin zeeliig ni yaj tuluh we gedgiig bas bodoh heregtei.

Зочин
Зочин

36 say tugrug hurimtluulah ch hetsuu. Deer ni 200 orchim sayiin zeel avna gedeg bas amar bish.

Зочин
Зочин

Гэр хороолоо сэргээгдэх эрчим хүч бүхий хаус хороолол болгож хөгжүүлээ. Зардал хаммагүй бага тусна. Бүгд өндөр брилга байж болохгүй.

Зочин
Зочин

Urdchilgaa 36 say bolloo geed jiriin urhd baga mongo bish shuu dee. Tsalin ni hed bilee, bodit amidralaa bas harmaar bn.

Зочин
Зочин

Эхний босгыг бууруулах нь зөв ч зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэдгийг хүмүүс сайн тооцоорой.

Зочин
Зочин

4000 байрны урьдчилгааг бууруулна гэдэг сайн мэдээ. Гэхдээ нийт хэдэн өрх бодитоор хүртэх вэ гэдэг нь чухал.

Зочин
Зочин

Эрэлт нэмэгдэхэд нийлүүлэлт нь дагаж нэмэгдэхгүй бол байрны үнэ л өснө. Үүнийг өмнө нь харсан шүү дээ.

Зочин
Зочин

Байрны урьдчилгаа бууруулах нь түр зуурын шийдэл байж болно. Харин байрны үнийг яагаад бууруулахгүй байгаа юм?

Зочин
Зочин

Zeeliin huu, sariin tulult, niit heden tugrug butsaaj tuluhig il tod helmeer bn.

Зочин
Зочин

Цалин нэмэгдэхгүй, байрны үнэ өсөөд байхад урьдчилгаа бууруулсан нэрээр хүмүүсийг илүү их өрөнд оруулах юм биш биз.

Зочин
Зочин

Ene bodlogo unheer zaluuchuudad hureesei. Zugeer l tsaasan deer goy too bolood ungurch bolohgui shuu.

Зочин
Зочин

Bairnii une ossoor baihad uridchilgaa 15 huvi bolgoson ch irgediin amidrald yamar ih nemer boloh we dee.

Зочин
Зочин

Зээл авах босгыг бууруулах нь зөв ч нийт зээлийн дарамтыг давхар тооцох ёстой.

Зочин
Зочин

Humuus 15 huvi gedeg too harj bayarlaad uldsen 85 huviig ni martaj bolohgui shuu.

Зочин
Зочин

Дампуурна

Мөнхцэцг
Мөнхцэцг

Байранд орноор бна

Мөнхцэцг
Мөнхцэцг

Байранд ормоор бна

Зочин
Зочин

1. Naadah chini tsoonhod l hamaarah yum baina. Tureesleh geheer. 2. Bank 15% uridchilgaa zovshoorohgui baih. Gadaadiin ulsad bol 20<= garui huvitai bol baidag yum baina.

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Байр хэдийг ч барьсан борлогдохгүй болноо одоохон. Тэнгэрийн үнэтэй мөртлөө лизинг нь бас авилгатай. Тийм илүү мөнгө байхгүйгээс хойш хашаа бхйшиндаа л хэвтэж байсан нь өлзийтэй боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button