Нийгмийн
Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргалаа

"Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Хорин Тав” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.
Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд “МИК Актив Хорин Тав ТЗК” ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 108 гаруй тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг гаргалаа.
ИЗББ-ын төрөл | Хэмжээ /төгрөгөөр/ |
Давуу эрхтэй ИЗББ I | 22,578,300,000 |
Давуу эрхтэй ИЗББ II | 61,120,900,000 |
Давуу эрхтэй ИЗББ III | 13,546,800,000 |
Энгийн эрхтэй | 10,805,900,000 |
Монголын Ипотекийн Корпораци
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.